​АНУ, БНСУ хамтран цэргийн сургуулилт хийнэ

: 121 өдрийн өмнө / 2018-03-21 10:55:04

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт 4-р сарын 1-нд эхлэхийг мэдээллэв.  Пёнчаны олимпоос болж хойшлоод байсан АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт 3-р сарын дундуур буюу Пёнчаны пара олимп өндөрлөсний дараа болохоор төлөвлөгдөж байсан байна. 

Энэ сарын 5, 6-нд, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Иний томилсон тусгай төлөөлөгчид, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон-Унтай уулзсан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, АНУ-тай яриа хэлцэл өрнүүлэх санаатай байгаагаа БНАСАУ-ын тал тодорхой илэрхийлсэн. БНСУ-ын хэвлэлийн мэдээллэснээр 4-р сард АНУ, БНСУ өнгөрсөн жилтэй адил, цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж байгааг Ким Жон Ун ойлгож буйгаа илэрхийлсэн байна гэжээ.

Х.Нэргүй
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих