“Монгол хүн хүмүүжлийн аян” хөтөлбөрийн нээлт боллоо

: 117 өдрийн өмнө / 2018-03-23 09:17:05

Ерөнхий боловсролын 40 дугээр сургууль дээр 2018 оны 03 сарын 20-ны өдөр  зохион байгуулагдаж, уг үйл ажиллагаандЭрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зориг, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд болон тус сургуулийн удирдлага, багш, сурагчид оролцлоо. 

Өнөөдөр монгол улс ирээдүйн хүүхэд багачуудын шүдний өвчлөлийг эмчлэх тал дээр төр засгаас ихээхэн анхаарч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхдийн шүдний өвчлөл, урьдчилан сэргийлэлтийн талаар тусган, тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нээлтийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа, шүдний өвчлөлийн асуудлыг бүрэн шийдэхэд төр засгийн дэмжлэг чухал бөгөөд бодлогын бичиг баримтыг боловсруулж, сургалтын байгууллага болон гүйцэтгэх шатны байгууллагуудын уядаа чухлыг онцоллоо.

ДЭМБ-аас хүн амын шүд амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлөх байнгын голомтот халдварыг багасган эрүүлжүүлэх чухал хүчин зүйл гэж үзэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд шүд амны хөндийн зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх өвчлөлийг бууруулах талаар 2000-2020 онд хэрэгжүүлэх зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол улсын Засгийн Газраас 1999-2005 онд “Амны Хөндийн Эрүүл Мэнд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлснээр шүд цоорох өвчний тархалт буурсан үзүүлэлт гарсан хэдий ч амны хөндийн эрүүл мэндийн асуудал анхаарал татсан хэвээр байсан.

2006 онд Амны хөндийн эрүүл мэнд үндэсний 2 дахь хөтөлбөрийг батлуулж 2006-2010, 2011-2015 гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлж дууслаа.

2017 оноос хэрэгжүүлж буй “Эрүүл хүүхэд эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг Эрүүл мэндийн яамнаас эрдэмтэн багш, мэргэжлийн боловсон хүчинтэй хамтран хэрэгжүүлж  байна.

Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмчлэх арга хэмжээг дан ганц нүүр, амны нарийн мэргэжлийн  тусламжаар бус нийгэм, хамт олныг түшиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бий болгон өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх, энэ ажилд иргэд, хамт олны зүгээс оролцох оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай билээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих