Хамгийн өндөр шагналын сантай сошиал уралдаан зарлагдлаа

: 138 өдрийн өмнө / 2018-04-06 09:33:53

“Сити Баз Консалтинг” ХХК, “Нийслэлийн тээврийн газар”-тай хамтран нийтийн тээврийн зорчигчдын хандлагыг сайжруулах, нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлыг төлөвшүүлэх, иргэдийн нийгмийн соёлыг дээшлүүлэх зорилгоор “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяныг өрнүүлж эхэллээ.

Энэхүү аян нь 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.

“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аянаар дамжуулан олон нийтийн оролцоог хангаж өгснөөр нийтийн тээврээр зорчиж буй иргэн өөртөө болон бусдад хандах байдалд тодорхой ахиц, үр дүн гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Энэхүү уралдаан нь цахим сүлжээг хэрэглэгч хэн бүхэнд нээлттэй бөгөөд уралдааныг фото болон видео төрлөөр явуулахаар төлөвлөж байна. Үүнд:

1.Видео уралдаан

Нийтийн тээвэртэй холбоотой богино хэмжээний 30 секундээс 3 минутын видео бичлэгийг оролцогч та уралдаанд ирүүлэх бөгөөд таны ирүүлсэн видео контентыг https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст уралдаан зарлагдсан хугацаанд пост хийж, хамгийн их лайк, шэйр цуглуулсан шилдэг бүтээлд “IPHONE XГАР УТАС, удаах байрт шалгарсан бүтээлд LL брэндийн хамгийн сүүлийн үеийн NOTEBOOK-ийг тус тус гардуулах болно.

Уралдаанд нийтийн тээвэртэй холбоотой эерэг агуулгатай видео контент ирүүлэх ба энэ нь заавал мэргэжлийн байх шаардлагагүй учир хүн бүр оролцох боломжтой юм. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 



2.Фото уралдаан           

"Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе" сэдвээр залуус чөлөөт сэтгэхүйгээ ашиглан сонирхолтой фото зургийг уралдаанд ирүүлнэ. Бүтээлийг  https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст нийтлэх бөгөөд уралдаан зарлагдсан хугацаанд хамгийн их лайк, шэйр, сэтгэгдэл цуглуулсан фото зургийг шилдгээр шалгаруулж, ялагчид IPHONE-8 гар утсыг гардуулна.

Видео болон Фото уралдаанд тавигдах шаардлага: Уралдаанд ирүүлсэн таны бүтээл нийтийн тээвэртэй холбоотой, эерэг, бусдыг соёлтой, зөв хандлагад уриалсан агуулгатай байх ёстой гэдгийг анхаарна уу.

Бүтээл хүлээн авах хаяг: https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудас болон CityBusConsulting@gmail.com хаягаар хүлээн авна. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 



Нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг хамтдаа бүтээж, Нийслэл хотынхоо өнгө төрхийг илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй болгоцгооё.
 CBC.MN
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
113 өдрийн өмнө / 139.5.219.154

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.