С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

: 246 өдрийн өмнө / 2018-04-12 11:26:28

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сарын хугацаагаар баривчлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг дараах хэрэгт холбогдуулан сэжигтнээр шалгаж байгаагаа АТГ-аас мэдээлсэн билээ. Үүнд:

- Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ,

- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд

эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
илт хууль бус шийдвэр гаргаж,
бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих