Нийтлэлч А.Баатархуяг: Ерөнхий ба тусгай

: 162 өдрийн өмнө / 2018-04-12 11:46:09

Асуудлыг ерөнхийд бас тусгайлан шийдэж болно. Өнгөрсөн жилүүдэд Монголд авилгатай "ерөнхийд нь тэмцэж" иржээ. Гэвч тэр том аалзны торыг бүхлээр нь хумьж чадахгүйгээ мэдсэн билээ. Бүгд авилгач, бүгд тэмцэгч, тэр торонд нийтээрээ орооцолдсон юм. Тиймээс цаг хугацааны явцад авилгатай тусгайд нь тэмцэх нь оновчтой юм байна гэсэн голдрил руу орж байна. Аалзны бат бөх торыг эвдэх гэж орооцолдохын оронд торны ширхэг бүрийг нэг нэгээр нь таслах нь илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой. 

Зангилааг нь тайлах гэж оролдсоноос зангилааны эргэн тойрны ширхэгийг тасалбал зангилаа өөрөө тасарч унана. Аалзны торны ширхэг бүр нь нэг нэг хүн л байгаа шүү дээ. Тусгайд нь тэмцэнэ гэдэг тэр хүн нэг бүртэй, авилгач нэг бүртэй л тулж ажиллана гэсэн үг.

АТГ байтугай улс орон авилгатай ерөнхийд нь тэмцээд ялагдсан. Харин өнөөдөр тэр ширхэг бүрийг барьж байна. Энэ бол сургамжаас үүдсэн туршлага болохоос хэн нэгэн хүний мэргэн ухаан, сайхан сэтгэл, сайн муу ажиллагаанаас болсон нь юу л бол...

Х.Энхжаргал сайн ажиллаад байна уу? АТГ сайн ажиллаад байна уу? гэдэг бол эндээс урган гарах л асуулт? Хэрэв ганцхан Х.Энхжаргал сайн ажиллаж байгаа бол өмнө нь тэгээд яагаад ажиллаагүй юм? АТГ ч ялгаагүй. Гэвч нэг хүнээс хамаарах хамаарал аль ч системд байдаг. Тэгвэл яагаад гэнэт АТГ идэвхжив? Ирэх даваа гарагаас өргөдлөө өгөөд "авилгатай сайн тэмцсэний тул" ЦЕГ-ийн дарга, генерал цол хоёроор "шагнуулах" эрхтэй болсон Х.Энхжаргал тоглоомоос гарч шалгуулах статустай болж тушаал буурах байх.

Үнэндээ одоо өрнөж буй үйл явц бол АТГ-ын ч бус, АТГ-ын даргын ч бус арай өргөн харвал АТГ-ын дэргэдэх ОНЗ-ын шахалт, сайн ажилласны үр дүн. Өмнө нь ямар ч ОНЗ ингэж ажиллаж байгаагүй, 10 шахам жилийн өмнө би ч энэ зөвлөлд гишүүн байсан, маш хязгаарлагдмал эрхтэй (эрхгүй гэсэн ч болно) уулинхай шиг бүтэц байсан юм.

Харин Г.Баасан удирдсан ОНЗ өмнөхөөс огт өөр тууштай бөгөөд шийдэмгий байна. Ингэж ажиллахад ултөрийн хүчтэй тулгуур, дэмжлэг хэрэгтэй, тэр нь байгаа учраас ийм шаргуу байх шиг. Товчдоо ямар нэг давхар санаагүй хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын эрмэлзлийн ялгаа л даа! Бас ОНЗ-ын дарга хуульч хүн байх ёстой юм байна, урьд өмнө "хоосон чалчдаг, уйланхай, соён гэгээрүүлэгчид" л байсан. 

АТГ бол соён гэгээрүүлэгч байгууллага биш ердийн л "тусгай" хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй цагдаа л юм. Түүнийг олон талт боловсролтой мундаг хүн биш ерийн мөрдөн байцаагч ч толгойлж чадна. Авилга нь том асуудал учраас АТГ гэдэг жижиг газрын томилгоог авилгачид үүрлэсэн УИХ томилдог болсноор их сүрхий газар шиг харагддаг болсон хэрэг л дээ. Түүнээс ЦЕГ-т нэг хэлтэс байх хэмжээний л газар.

Яах вэ, Та нар Баасанд дургүй бол, түүгээр "авторлахыг хүсэхгүй байгаа бол" өөрөөр ингэж томъёолж болно. Яг хэрэгтэй үед, хэрэгтэй газраа, хэрэгтэй хүн очиж. Ерөнхийд нь тэмцээд барахгүй нь гээд сууж байсан газрыг тусгай руу нь шахахад ийм хүн хэрэгтэй байж. АТГ олон жилийн хугацаанд ерөнхийд нь барахгүй юм байна гэсэн туршлага хуримтлуулж, харин энэ мухардлаас зөв чиглэл рүү, тусгай руу нь түлхэх шалтаг хэрэгтэй байж.

Тиймээс "тусгай хэргийг мөрддөг байгууллага тусгай хэрэгтэнтэйгээ" тулж ажиллахаар тодорхой хэлбэл "авилгатай тэмцэх газар авилгачдыг" бариад эхлэхээр ажил нь жигдэрч байгаа мэт харагдаж байна. Угаасаа ийм л байгууллага ийм л ажлаа хийхийн тулд 10 гаруй жил "эрэл хайгуул" хийсэн нь авилгын систем хэр төгөлдөржиж, түүнд нь нийтээрээ хэр төөрөлдсөнийг л харуулж байна.

Одоо торны ширхэг бүр өөрийгөө тасдуулахгүйн тулд хувь эсэргүүцэл үзүүлнэ. Наад зах нь авилгаар олсон мөнгөө цацаж, төрийн машинд хумигдсан хувь хүнийг өрөвдөх гашуудлын үгтэй дууг хэлмэгдүүлэлтийн дууны аянд нийцүүлж хоороороо дуулна. Сэжиг, сүжиггүй мөнгө төлсөн л бол энэ дууг нь дуулах дуртай амьтад "либерал, ардчилсан, хүний эрхийн, америкийн, Эбэгийн" гэх мэт хөгөөр хоолой салган дуулна. Угаасаа тийм нөхөд нийгмээр дүүрэн. Хэрэв тэр дуунд "уяраад" зогсвол монголд авилга дийлдэхгүй!

Баригдсан хүмүүс золио биш, торны ширхэг гэдгийг ойлговол, энэ ширхэг бүрээс аалзны гоёмсог тор бий болдгийг ойлговол нэг их нус нулимстайгаа холилдоод байх шаардлагагүй юм.

С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг... "зангиа гутлын" хэргээр худагт оржээ. Би бүгдийг нь танина. Бүгдтэй мэндтэй устай, хэвийн харилцаатай. Уулзаад чи муу авилгач энэ тэр гэж агсамнаад байдаггүйн дээр тэд ч чиний бичсэн зөв, буруу гэхчлэн хэлэлцэж, олон зүйл дээр санаа нийлж байсан. Гэхдээ үүнээс үл хамаарч тэд ердийн авилгачид! Үзэн ядаад баймгүй ч өмөөрөөд баймгүй хүмүүс. Юун Монгол Улсын ...дугаар Ерөнхий сайд! Сэжигтэн ч биш, яллагдагч ч биш... зүгээр л авилгач! Их өрөвдмөөр байгаа бол бид тэр хүмүүсийг биш авилгыг үзэн яддагаа ухамсарлах хэрэгтэй л дээ? Буг чөтгөр шүглэсэн хүнийг түүнээс нь салгах гэж зовж байгаа тусгай хүмүүсийн тухай загалмайтны сэдэвт сериал зөндөө л үзэж байгаа байлгүй. Тийм бол АТГ-ынхан хөөрхий үйлтэй лам нь юм гэж хар л даа!

Тэд авилгын хэрэгт сэжиглэгдсэн болохоос бид-жирийн иргэд ийм хэрэгт сэжигтнээр ч очихгүй. АТГ бол тусгай хэргийг мөрддөг газар, бид харин тийм тусгай хүмүүс байгаагүй! Бид ердийн л хүмүүс, харин холбогдох нь нийтээрээ хохирогч болж таарна шүү! Тиймээс авилгатай тэмцэхэд хүн бүрийн хүчин зүтгэл, хувь нэмэр хэрэгтэй! Ингэхийн тулд авилгачдыг өмөөрсөн илрэл бүрийг тухай бүр эсэргүүцэн дарж туслах ёстой!

АТГ зүг чигээ нэг юм оллоо, авилгатай хийх тэмцэл дараагийн давхарт үргэлжилнэ! Тэр давхарт прокурорууд суудаг...

Нийтлэлч А.Баатархуяг
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
161 өдрийн өмнө / 202.179.26.239

Хэрэгсэхгүй болгосон хэргийн мөнгөн дүнгийн 3%-ийг авдаг жишимг хэн тогтоосон бэ????????????????????????????????????????????

mnbvc
162 өдрийн өмнө / 193.83.240.201

tend ochood zamharna

Зочин
162 өдрийн өмнө / 122.201.22.114

Дэмжиж байна.

Зочин
162 өдрийн өмнө / 118.33.222.183

Zowoo zow battulga ene huwhai avilgachdiig darj chadhiin bol tomor zamiin asuudliig chini tsairuulay

hi
162 өдрийн өмнө / 202.21.106.158

zow shvv tomor zamiin hereg battulga bol adar ih mongonii shunaltai hvn deer ni bolovsrol muutai dorwon jiliin daraa ooroo suuh baihdaa

zochin
162 өдрийн өмнө / 202.21.106.158

tiim shudraga ym bol eronhiilogch battulgiin mongo idsen tomor zamiin heregee shalgaach dee

Болд
162 өдрийн өмнө / 182.160.33.166

Зөвөө зөв

монгол
162 өдрийн өмнө / 122.201.24.33

зөв л санаа бичиж