Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татаж, нэг сар хорихоор боллоо

: 162 өдрийн өмнө / 2018-04-12 12:17:46

АТГ-аас Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр татаж шалгаж буй. Энэ хүрээнд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. 

Тэгвэл сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дуусч байгаа тул өнөөдөр үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шүүх шийднэ. Тодруулбал, АТГ-аас дээрх хүмүүсийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээн авч С.Баяр, Ч.Сайханбилэгт нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн юм. 

Тэгвэл дөнгөж сая шүүхээс Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татаж, нэг сар хорихоор болсон байна. 

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. 

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Улс тор судлаач.
162 өдрийн өмнө / 103.229.122.17

Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн ач буянаар нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишуун болж улмаар Еронхий сайдын баруун гарын ажил болох Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын ажлыг хийж байснаа гэнэтхэн хамтран ажиллаж байсан нохорлолоосоо буцаж Н.Алтанхуягыгаа огцруулж тууний оронд Еронхий сайд болж аваад л нийтийн омчоос хумслах ажлаа хийж эхэлсэндээ. Одоо хууль хяналтын байгууллагын чирэгдуулээд байлгуй шударгаар шалгуулж Монгол улсаа хохиролгуй болгох нь чухал байна даа."Би асуудлыг хариуцна" гээд л элдэв хууль бус юмыг хийгээд байсан шиг ээ ШУДАРГААР ХЭРЭГ ЭЭ ШАЛГУУЛЧИХ Л ДАА.