"Их цэвэрлэгээний 90 минут" маргааш 11.00 цагт эхэлнэ

: 245 өдрийн өмнө / 2018-04-13 10:46:36

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 14-ний өдрийн 11.00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болёон. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11.00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Их цэвэрлэгээний 90 минут 11.00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11.00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
БАЙГАЛЬТАЙ ХАМТ
245 өдрийн өмнө / 202.21.100.211

ЯГ ОДОО Л ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВЭЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ЦАГ ӨНГӨРЧ БАЙНА ДАА

Altan
245 өдрийн өмнө / 202.21.106.136

Demjij bn. Oroltsoh bno