Юнител Скайтелийн эксийг рекламдаа тоглуулжээ

: 12 өдрийн өмнө / 2018-04-13 10:58:47

Анхны IPTV технологийг нэвтрүүлэхэд гар бие оролцож улмаар Скаймедиа, Скайтел компанид захирлын алба хашиж явсан мэдээлэл, технологийн мундагуудын нэг  гэгдэх Н.Наранбат саяхан Юнителийн рекламд тоглосон байхыг үзлээ.

   Ганган хээнцэр ч хоосон толгойтой залуусаар рекламын дүр хийдэг өнөө үед Юнителийхэн их л сүрхий дүр сонголт хийсэн байх юм. Даанч юнителийн энэ сонголтыг "Хар масс" ойлгосонгүй бололтой. Магадгүй анхнаасаа тэдэнд зориулсан бүтээгдэхүүн ч биш байж магад.  Тиймдээ ч өнөөх дүрийг нь танилгүй “явдаг сахал, неондартал” гэж сошиал орчинд нэлээд шоглолоо. Манайхан ч гэж хэлбэрдсэн хэдэн залуусаа шүтчихсэн. Гэтэл хийсэн бүтээсэн зүйлтэй, дугуй унаж, усанд сэлж, ууланд гүйдэг  үлгэр жишээ амьдралын хэмнэлтэй Н.Наранбатыг зөвхөн харагдах байдлаар  нь  дүгнэж байгаа нь хэлбэр хөөсөн амьдралдаа манайхан нэгэнт дасжээ гэж халагламаар.

Ер нь компаниуд томрохын хэрээр хэдэн хоосон толгойтыг биш хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсийг заримдаа бүр өрсөлдөгч компанийнхаа экс захирлыг маркетингтаа ашигладаг шинэ тренд тогтож байх шиг.  Хамгийн сонирхолтой нь Н.Наранбат нэгэн үе үүсгэн байгуулж нөгөө нэг үед өрсөлдөж явсан компанийнхаа рекламд тоглосон нь их л  гайхшрал төрүүлж байгаа юм. Тэр 8011 дугаарыг өндөр зэрэглэлийнх гэдэгтэй санал нийлсэн үү эсвэл гадаадын одод шиг  өндөр үнэ санал болгож урьсан учраас зөвшөөрсөн юм болов уу? Ямартай ч Юнител өрсөлдөгч компанийнхаа экс захирлыг рекламдаа ашигласан нь маргахын аргагүй үнэн болж байна.
Эх сурвалж:uls.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих