УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийн анд А.Сүхбатаа хашраахаар бие хамгаалагчаа илгээв үү

: 242 өдрийн өмнө / 2018-04-16 09:35:53

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, хэргээс мултардаг нь азтайдаа биш том "артай"-даа юм. 

Улсын заан Ц.Баярсайханыг хүнд гэмтээсэн ч ялгүй үлдсэн нь тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын "тус" гэдэг. Том араар халхавч хийсэн түүнд төр төмөр нүүрээ харуулахгүй бол түүний гарт зодуулах хохирогчдын тоо хэрээсээ хэтрэх нь. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний биед хүртэл халдаж, бүлэглэн зодсон хэрэг үйлдлээ.

Өнгөрсөн амралтын өдөр болсон Бөхийн өргөөний үйл явдлын дараа тэрбээр УИХ-ын гишүүн А.Сүхбатыг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан байх юм. Тодруулбал, Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж, УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдаж, бүлэглэн зодсон байна. Түүгээр ч үл барам зодсоныхоо дараа Бөхийн өргөөнөөс чирж гулдчин гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна. Харин уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Хувийн бие хамгаалагч чинь мөр зэрэгцэн нэг ангид суугаа ангийн чинь нөхрийг зодчихоод байхад чимээгүй л суугаад байх уу. Б.Бат-Эрдэнэ аваргаа. Та УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбаттай нэг анги төдийгүй, зүлэг ногоон дэвжээнээ нэгэн цагт барилдаж, бөх сонирхогч монгол түмнээ баясгаж явсан бус уу.  Гэтэл одоо бие хамгаалагчаараа хамаг муу муухайгаа хийлгэчихээд ард нь хэзээ болтол нуугдах вэ. 

Хэнд ч дийлдэхгүй бие хамгаалагчийнхаа "том"-ыг мэдсэн эрхэм аварга маань бие хамгаалагчаа бөхчүүдийнх нь эсрэг турхирч байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна болсон үйл явдлын үеэр Б.Одхүү бөхчүүд рүүгээ томорч, дарамталж эхлэхэд бөхчүүд дундаас үг дуугарах хүн ганц байгаагүй гэдэг. Б.Одхүүгийн танхай балмад үйлдлийг болиулахаар үг хэлсэн ганц хүн нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх байж. Гэвч тэрбээр Дархан аваргаа үл тоож элэглэн доромжилж байсанд тэнд байсан бөхчүүд, ихэд эгдүүцэж байна. Гэхдээ эгдүүцлээ, дургүйцлээ гээд түүнд үг хэлэх зоригтон байгаагүй нь харамсалтай. Бүх бөхчүүд өөрөөс нь айдагт эрдэж сүүлдээ хууль тогтоогчийг зодож, ардаа том хамгаалалт байгаа гэж эрдсэн бололтой. 

Мөн Улсын начин Б.Одхүүд хууль хэзээ үйлчлэх вэ. Улсын Ерөнхий прокуророо, ЦЕГ-ын дарга С.Баатаржаваа.

Хэрвээ цагдаагийн хамгаалалттай Бөхийн өргөө рүү танай албан хаагч нар Б.Одхүүг арав гаруй залуусын хамт оруулаагүй бол УИХ-ын гишүүн өнөөдөр зодуулахгүй байлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд чишимч үгүй халдаж байгаа хүн энгийн иргэдэд хэрхэн яаж ханддаг нь тодорхой. УИХ-ын гишүүний биед халдаж байхад хараад сууж байсан танай цагдаа нар энгийн иргэдээ хамгаалж чадах уу гэж асуумаар байна. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа эрхэм гишүүний биед халдсан нь хуулиас огт айхгүй байгаагийн том жишээ. Хууль хэзээ хүн бүрт тэгш үйлчлэх вэ. Ялангуяа удаа дараагийн зодооны үйлдэлтэй Улсын начин Б.Одхүүд хэзээ хариуцлага тооцох вэ. Эрхэм хууль сахиулагчдаа. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Үнэн
240 өдрийн өмнө / 66.181.191.131

Жижиг зодуулж гарсаны өглөө өдөр зүв зүгээр гомдол цагдаад гаргасан гээд байсан орой шөнө болонгуут хүзүү амаа үзүүлээд эхэлсэн өөрийгөө боогоод Баянаагаар ганц нэг цохиулаад намайг зодлоо гээд яваад байгаа юм биш үү?

Зочин
241 өдрийн өмнө / 66.181.185.162

xergiin ezen Baterdene

zochin
241 өдрийн өмнө / 59.153.115.167

nachind zoduulj baigaa huniig yamar avarga gehev dee? nairaagaar avarga bolson ni il baina shd. hudlaa yum hudlaa l baidag, hudlaa avarga tsol nachin tsolnoos door baidag yum baina.

Сүүгий
241 өдрийн өмнө / 66.181.161.29

МАН-ы 2 дархан аварга алалцаж байх шив.Одоо дундуур нь Сумъяабазар ороод үзээд явчих.Ойрын жилүүдэд монгол бөх сонирхолгүй болоод байсан юм

төрөө
241 өдрийн өмнө / 66.181.182.107

УИХ-ын гишүүний дархан эрх ямар нэг байгуулага бөхчүүдийн эрх ашгийг үл тоож дээрэмийн шинжтэй ажиллагаанд бусдын бөхийн өргөөн дотор хэрэгжих ёстой юу зүгээр байгаагүй зодолдоод хүчээр гаргасаныг л аягүй бол зодсон болгоо биз тэгээд энэ ажиллагаа будлиан дархан аврага Х Баянмөнх л хийж хуучин хүргэнээ УИХ-ын гишүүн гэж авч очсон биз тэгээд ч хаалга үүд эвдэж орж байхад зөвдөх үү одоо худлаа баахан Увсын бөхчүүдтэй очиж дээрэлхэнэ гэж санасан бол авах ёстой л сургамжаа хүртсэн байна ш дээ

төрөө
241 өдрийн өмнө / 66.181.182.107

УИХ-ын гишүүний дархан эрх ямар нэг байгуулага бөхчүүдийн эрх ашгийг үл тоож дээрэмийн шинжтэй ажиллагаанд бусдын бөхийн өргөөн дотор хэрэгжих ёстой юу зүгээр байгаагүй зодолдоод хүчээр гаргасаныг л аягүй бол зодсон болгоо биз тэгээд энэ ажиллагаа будлиан дархан аврага Х Баянмөнх л хийж хуучин хүргэнээ УИХ-ын гишүүн гэж авч очсон биз тэгээд ч хаалга үүд эвдэж орж байхад зөвдөх үү одоо худлаа баахан Увсын бөхчүүдтэй очиж дээрэлхэнэ гэж санасан бол авах ёстой л сургамжаа хүртсэн байна ш дээ

Зочин
241 өдрийн өмнө / 112.72.14.203

Хуралдаа сууж байхгүй юу хийгээд бөхийн өргөөгөөр шиншилж явсан юм бэ? Одхүү нутгийн аврагаа хамгаалалгүй яах вэ. Овоо болгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж нэг үг байдаг даа.

Zochin
241 өдрийн өмнө / 202.179.31.11

Shuud gutegchih yumaa..harinch Suhbat buhiin urguu ruu dairch haalga uudiig ni evdej shaardlaga tavisan Odhuu nariin bied haldaj huch herelesen gedgiig uil yavdliig nudeer harsan gerchuud bugd helj baina..ter bitgii hel Baterdene avargiig eldveer haraaj ..alna gej zanalhiilsen daldagnuur shuu dee..

иргэн
242 өдрийн өмнө / 202.70.34.38

Хохь чинь Сүхбатаа шунал чинь яасан дуусдаггүй юм бэ УИХ-ын гишүүн хүн бол ингэж доошоо орох хэрэггүй байхгүй юу шунал хэтэрвэл шулам болдог байхгүй юу Сүхбатаа

Ene bol jujig Sukhba
242 өдрийн өмнө / 117.16.180.49

mangar sukh bat

Иргэн
242 өдрийн өмнө / 103.10.22.211

Сүхбат яасан дуусдгүй шуналтайн бэ

зочин
242 өдрийн өмнө / 66.160.201.84

Хууль сахиулагч хүн ингэж доош орох гэж дээ.

Зочин
242 өдрийн өмнө / 203.91.118.139

МАНАН санаатай сда кууд МУ н аварга хүн зодуулчихаад байхад Жүжиг гэнэ үү муу нохой

zochin Mongol
242 өдрийн өмнө / 165.227.110.25

jijug bitgii daldagna

zochin
242 өдрийн өмнө / 202.179.31.105

davartsan sda Odhuugees yundaa aidag bna buhchuudee

төмөр
242 өдрийн өмнө / 202.70.34.98

Сүхбатын ээлжит жүжиглэлт. Муунэртэй болохоор нь хөөрхий муу Одхүүг золиослох бололтой