Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжлээ

: 9 өдрийн өмнө / 2018-04-16 10:03:10

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.

Мөн 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон.

Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Ням гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжээд байна

Харин Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ гэдгийг ЗЦА-наас мэдээллээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
9 өдрийн өмнө / 202.131.236.170

Хэнд ч хэрэггүй зүйл, Замын хөдөлгөөний хууль дүрмээ зөрчсөн тэнэгүүдийн тэнэглэл,Тэгээд ч хязгаарлалт байгаад түгжрэл буурсан уу, мэдэхгүй