Төсөл сонгон шалгаруулах урилга

: 242 өдрийн өмнө / 2018-04-16 15:20:12

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо: 2018-04-16

Төслийн зорилго: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дараах талбайд худалдаа, үйлчилгээ, соёл урлаг, биеийн тамир спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагын ирүүлсэн “Төсөл”-ийг сонгон шалгаруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул төслийн саналаа ирүүлнэ үү. Үүнд:

-Цагдаагийн талбай буюу “Монгол цагдаа цогцолбор” талбай 0,3 га талбайд эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн чиглэлээр
-Маршал таун хотхон талаас орж ирэх 25 га талбайд 500м урттай “Гэрэлт гудамж” байгуулах
-Спорт талбайн урд хэсгийн 153 м2 талбайд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх
-Спорт талбайн засвар, үйлчилгээ болон үйл ажиллагааг хариуцан ажиллах /сагсан бөмбөг, талбайн теннис, хөл бөмбөг/

Тухайн төслийг сонирхогч нь дараах санхүүгийн болон туршлагын шаардлагыг хангасан байна:

-Борлуулалтын хэмжээ: Тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой 2016, 2017 оны борлуулалтын орлогыг тодорхойлсон байх
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
-Ижил төстэй төсөл арга хэмжээ зохион байгуулж байсан талаарх мэдээллийг ирүүлэх:
-Хуулийн этгээдийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл ирүүлэх
-Сонирхсон хуулийн этгээд нь татварын ямар нэгэн өргүй байх.

Төсөл хүлээн авах сүүлийн хугацаа 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 10:00 байна. Сонирхсон этгээд төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын байр, 209 тоот. Утас:75554647, 88066992
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
241 өдрийн өмнө / 64.119.26.37

TSETSERLEGT HUREELEND BYATSHAN AYLALIIN GALT TEREG