Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо

: 181 өдрийн өмнө / 2018-04-18 11:28:27

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярыг тус албан тушаалд томилжээ.

Г.Ганбаяр нь МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ТВ5 телевизэд ажиллаж байсан юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар МИАТ-ийн даргаар Д.Баттөрийг томилох тухай шийдвэрийг гаргажээ. МИАТ-ын даргаар томилогдсон Д.Баттөр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих