С.Баярыг сайн шалгах хэрэгтэй

: 33 өдрийн өмнө / 2018-04-20 14:14:38

Өнөөдөр бол Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр юм. 1998-10-02-ны үе бол Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийг огцруулаад 40-өөд хонож байсан цаг.

Мөн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ЗГ-г огцорон үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе юм. Тэр үед МоАХ эвсэл дотроосоо Шинэ Ерөнхий сайдыг тодруулахыг хичээн Да.Ганболдыг 7 удаа нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди 7 удаа буцаасан байсан цаг юм.

ЕТГ-ын дарга С.Баяр Е-сайдад нэр дэвшиж байгаа хүнд Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн даргаар буцаан тавих болзлыг тавьдаг байсан гэдэг нь одоо нэгэнт нууц биш болжээ.

МоАХ эвслийнхэн дотроо ярьж байгаад С.Зоригийн нэрийг Е-сайдад дэвшүүлэх гэж байгаа сургаар С.Баяр С.Зоригтой очиж уулзан Эрдэнэтийн талаар барих байр суурийг нь лавлан тодруулж байсан ч гэдэг.

С.Зориг тэр үед нь МоАХ эвслийн барьж байсан хатуу байр суурийг үргэлжлүүлэнэ гэдэг байжээ.

Тэдний тавьсан болзлыг хүлээж авдаггүй, нийгэмд олон нийтийн дунд асах их нэр хүндтэй, УИХ-ын МоАХ эвслийн ба МАН-ын аль ч гишүүдээс санал авч дэмжигдэг чадахаар байсан С.Зоригийг амь насыг хөнөөх аргаар л Е-сайд болох замд нь саад хийсэн гэдэг нь одоо тодорхой болж байна.

Мөн С.Зориг алагдсны дараа Монголын шүүх дээр асуудалтай байсан Ш.Отгонбилэг хилд давж АНУ-д очсон байдаг.

Хэдэн сарын дараа Н.Багабанди Европруу айлчлал хийхэд нь Ш.Отгонбилэг Чех улсад тосч очиж уулзаж байжээ.

Үүний дараахан Отгонбилэгийн өмгөөлөгч байсан Алтанхуягийг Н.Багабанди Ерөнхий прокурор болгосон ба тэр үед Ш.Отгонбилэг нь АНУ-гаас Монголд буцаж ирж байжээ.

Тэр хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлыг Д.Мөрөн ЦЕГ- дээр татан авч саатуулж байсан бололтой.

Нэгэнт Алтанхуяг Е-прокурор болсон тул С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажил нь Е-прокуроор дамжин Ш.Отгонбилэгийн хяналтанд орж байгаа тул тэр юунаас айх билээ.

Одоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илэрч байгаа нь 2011-онд Е-прокуророос Алтанхуягийг зайлуулан мөрдөн шалгах ажил хуулийн дагуу явагдсны үр дүн бололтой юм.

Энэ Содномдаржаа, Чимэгээ, Амгаланбаатар нар С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн гэх бөгөөд логикоор бодоход Захиалагч нь Ш.Отгонбилэгийн ойрын хүн байж мэднэ.

Отгонбилэг нь өөрөө С.Баяр, Н.Багабанди нартай холбогдон улс төрийг хутган үймүүлдэг гол хүн нь байжээ.

Е-Прокурор асан Алтанхуяг нь Н.Багабанди, С.Баяр Ш.Отгонбилэг нарын холбоог гэрчлэх гол сэжүүр нь ч байж мэднэ.

Нэмж хэлэхэд 2008-07-01-нд хүн буудах тушаалыг хэн өгсөн нь одоо болтол тодорхойгүй байдаг. Ерөнхий сайд С.Баяраас өөр буудах тушаал өгөх эрх мэдэлтэй хүн байхгүй шүү дээ. Тиймээс С.Баярыг барьж хорьсных сайн шалгаж, бодит байдлыг тодруулах нь зөв буй заа.

Г.Баян
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Баагий
30 өдрийн өмнө / 119.40.98.162

Сангажавын Баярцогт, Санжийн Баяр нарыг маш сайн шалгаж, Оюутолгойн гэрээнэс авсан авлигыг илрүүлэх хэрэгтэй.Тэгэж байж Монголд шударга ёс тогтоно оо

булган
31 өдрийн өмнө / 182.160.37.149

юм л захын хар овоохой гэж. баяр энд хамаагүй ээ. нлбэгдорж батүүл хоёр бол харин 1000 хувь

иргэн
32 өдрийн өмнө / 139.5.218.85

Баярыг гадуур байгаа гэх мэдээ их тарлаа үнэн байх

Зочин
33 өдрийн өмнө / 103.50.206.40

, Манагийн анхдагч гурвал нь Багабанди, Ебии, Батүүл бусуу. зохион байгуулалтад орсон нь булган, ШО, мөрөн

Зочин
33 өдрийн өмнө / 103.50.206.40

тэр үед манан эхэлсэн болмой

Зочин
33 өдрийн өмнө / 103.50.206.40

Өнөөөдөр яагаад батүүл баярыг хамгаалж хэвлэлд хандах болов баярын захиас уу эсвэл тэр бас эцэг нэг гэдэг нь үнэн үү, аллагын тухай тэр хоёр мэдэж байсан уу, булган одоо үгээ хэлэх биз, багабанди энэ тухай топ мэдэлэлтэй байх нь гарцаагүй.......

зочин
33 өдрийн өмнө / 124.158.112.17

айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг яг алсан улс нь одоо бүр талийгаач Отгонбилэгийг оролдож эхлэх нь. Ш.О үүнд ямар ч хамаагүй. Харин Ардчилсан нам дотроо бол маш их зөрчил байсан бөгөөд Зоригийг яаж ч байсан (Ордны цонхоор үнэндээ тэр шээсэн, сайд болчихоод ерөөс ажлаа хийдэггүй энд тэнд өрөөнд ороод шатар тоглоод суучихдаг байсан, архи уугаад Америкад Монголын ЭСЯ дээр гаргаж байсан ааш авир г.м. ) ард түмэн түүнийг ойлгож уучилдаг, ард түмэн түүнээс өөрсдийгөө хардаг, түүнд их хайртай байснаас л бүх юм болсон гэдгийг учир мэдэх хүмүүс бүгд хэлнэ дээ...

Зочин
33 өдрийн өмнө / 150.129.141.251

За зайлаа. Казиногийн хуультай холбоотой авилга авсан АН-н нөхдүүдийг илчилсэн гэж АН-нхан өөрсдөө алсан. Энд Ш.Отгонбилэг С.Баяр нар ямар ч хамаагүй.

Tarav
33 өдрийн өмнө / 107.72.164.56

Bayar Zorigiig chi namaasaa garch uur nam baiguul bi ter namd chin orie gej yatgaad Zorigch bidg Bugd nairamdah nam baiguulna geed nam dotoroo frakts baiguulaad bujignuulj baisan bolohoor ES -d evslees ES-d ner deshuuleh magadlal baga baisan.

зочин
33 өдрийн өмнө / 139.5.217.80

Тэр аллагын цус хатаагүй байхад Батүүл яагаад энэ хэрэгт МАХН хамаагүй гэж орон даяар зарлав. Үүний учир юу юм бол.