Амлалтаа биелүүлэхийг уриална

: 30 өдрийн өмнө / 2018-04-23 16:45:26

“Боловсролын төлөөх дэлхийн аян” байгууллага  нь Дэлхий нийтийн үйл ажиллагааны долоо хоногийг анх 2001 оноос эхлүүлсэн. Жил бүр боловсролын аль нэг асуудлыг онцлон авч, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эвслүүд, хөдөлгөөнүүд болон байгууллагууд үндэсний, бүсийн ба олон улсын түвшинд тухайн сэдвээр байр сууриа илэрхийлж, улс төрчдөд нэгдсэн шаардлага тавьдаг уламжлалтай юм. 

Уг аянд дэлхий даяар иргэний нийгэм, ялангуяа сургуулиуд идэвхтэй оролцдог. Өөрөөр хэлбэл, дэлхийн 100 гаруй улс орнуудын сая сая хүмүүс жил бүр энэ арга хэмжээнд оролцдог юм.

Дэлхий нийтийн үйл ажиллагааны долоо хоногийн өнгөрсөн жилүүдийн сэдвүүдээс дурдвал, Бичиг үсэгт тайлагдах ба насан туршийн боловсрол (2009), Боловсролын санхүүжилт (2010), Охидын боловсрол (2011) болон Бага насны хүүхдийн халамж ба боловсрол (2012). 2013 онд Дэлхий нийтийн үйл ажиллагааны долоо хоног нь “Хүүхэд бүрт багш хэрэгтэй” аяны нэг хэсэг болгон, бэлтгэгдсэн мэргэжлийн багш нар дутагдаж байгаа асуудалд анхаарал хандуулсан бол 2014 онд “Тэгш эрх, тэгш боломж: Боловсрол ба хөгжлийн бэрхшээл” сэдвээр, 2015 онд Бүх нийтийн боловсролын талаар авсан амлалатаа тайлагнах, дараагийн 15 жилийн зорилгыг тодорхойлох чиглэлээр, 2016 онд боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Ирээдүйгээ санхүүжүүл” уриан дор зохион байгуулагдсан. 

2018 онд энэхүү долоо хоног нь Тогтвортой хөгжлийн 4-р зорилгыг (ТХЗ4) хэрэгжүүлэх амлалтаа засгийн газрууд хэр биелүүлж байгаад эгэх хариуцлага шаардах иргэдийн оролцоог сайжруулахыг уриалж байгаагаараа онцлог юм. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих