Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ

: 30 өдрийн өмнө / 2018-04-23 16:57:34

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, мэдээлэл өглөө. Бүлгээс "Эрдэнэт" үйлдвэр, "Оюутолгой" болон "Эрдэнэс Тавантолгой"-н асуудлаар ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 20-ны дотор мэдээллээ танилцуулахаар болжээ. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр болжээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Үндсэн хуульд өөрчлөл оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч ингэж хавтгайруулан өөрчлөх шаардлагагүй. Гол нь ард иргэдийн саналыг бодитой тусгаж, 76 гишүүний оролцоог хангах учиртай. Эрх баригч нам зөвхөн бүлгээрээ хэлэлцээд яваад байж болохгүй. Ер нь хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж амжихгүй болов уу.

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудал өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх байсан ч хойшиллоо. Энэ асуудалд бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа бэ?

-Хүүхдийн мөнгөөр МАН улс төр хийж болохгүй. Эхлээд 100 хувь олгож байсан. Үүнийг багасгасан хойноо 40,60,80 хувь болгон нэмэгдүүлж байна. Сонгуулийн өмнөх жил 100 хувь болголоо гэж шоу хийхээр зэхэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төслийг баталсан төсөв дээр 17 тэрбум төгрөгийн дарамт л үүснэ. Засгийн газар хүүхдүүдээс 17 тэрбум төгрөг харамлаж байгаа мэт харагдаж байна.

-Ч.Хүрэлбаатар сайдыг огцруулах үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон асуудал гардаг. Үүнийг одоо хаацайлахаа болих хэрэгтэй. Хамгийн наад зах нь гэхэд төсвийн тухай хуулийг зөрчиж, тодотгол хийхгүй яваа нь буруу. Ц.Нямдорж сайдын тухайд Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой юу. Төрийн өндөр албан тушаалтан түрээсийн байранд амьдарч байгаа нь магадлах ёстой асуудлуудын нэг гэж бид харж байгаа.

-Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар гишүүд санал оруулах хуулийн боломжгүй байгаа. Та бүхэн хуулийн энэ заалтыг харсан уу?

-Тодорхой нэр бүхий сайд нарыг УИХ-ын гишүүн огцруулах асуудлаар санал оруулах боломжгүй байгаа. Тиймээс бид огцруулах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
28 өдрийн өмнө / 202.9.40.192

Нямдорж шорондоо ор.

Зочин
30 өдрийн өмнө / 139.5.217.80

Энэ засгийн газар тогтвортой л байгаасай билээ. Ажил хийх гээд л байх шиг юм аа.