АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдээс санал авч тодруулна

: 174 өдрийн өмнө / 2018-04-24 14:00:53

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:

“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд санууллаа.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
173 өдрийн өмнө / 66.181.186.188

Ээ хайранч тер минь ингэтлээ доройтох гэж Ард иргэдээ нохойд барьдаг мод гэж бодож дээ янз нь .Муу нуухаар сайн илчил гэдэгсэн дээ Манай ерехийлегч маань арай ч ийм богино бодолтой ,унэгэн зальтай нэгэн гэж уу

Zochin
174 өдрийн өмнө / 103.26.193.80

Ерөнхийлөгч ингэж жүжиглэхээ болиоч н. Энхжаргалын хугацаа дууссан бол та эрх мэдлийнхээ хүрээнд АТГ даргад хүнээ дэвшүүлээд яваач. Сайн муу юманд ард олныгоо нохойд баридаг мод шиг боддогоо болимоор юм . Танд хэн ингэж зөвлөөд байдаг байна. Энэ албан тушаал бүх нийтийн саналаар сонгогддог сонгуульт албан тушаал биш биз дээ. Нэг бол АТГ- н дарга болох хүний нэрийг Та зарлаж ард түмнээс санал авах биш ерөөсөө ард түмэн нэрийг зарлаад болгочихоё л доо.Тэгээд тэр хүн ажиллаж чадахгүй бол сонголт хийснээрээ ард түмэн огцруулдаг байя л даа. Та ч оролцоод яахав Их хурал нь оролцоод яахав. Та эсвэл Ерөнхий прокурор Ерөнхий шүүгч АТГ . Тагнуул . Цагдаагий газрын даргыг ард түмнээс сонгоно гээд хууль.санаачлаад Их хурлаар батлуулчихаач ард түмэндээ эрх мэдэл өгөх гээд байвал . Нэг бол өөрт оногдсон эрхээ эдэлж ажиллаач.

Зочин
174 өдрийн өмнө / 202.21.114.242

Иргэдэд санууллаа ч гэх шиг, өөрөө сонго гэж ард түмэн бид нь таныгаа сонгосон бус уу? Ерөнхийлөгч Х. Баттулга минь

Zochin
174 өдрийн өмнө / 66.249.82.80

Buyan Jagaa