Путин өнөөдөр Кремлийн ордонд тангараг өргөнө

: 16 өдрийн өмнө / 2018-05-07 10:23:25

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулснаар дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллах гэж буй Владимир Владимирович Путин өнөөдөр Кремлийн ордонд тангаргаа өргөнө.

Энэ удаагийн тангараг өргөх ёслол нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, анти-путин жагсаал хурцадмал байдалд хүрсэн үеэр зохион байгуулагдаж байгаагаараа олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаалын улмаас 1600 гаруй хүмүүсийг баривчлан хориод байгаа аж. 

В.Путин нь анх 2000 онд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд 2004 онд улиран сонгогдож, 2008-2012 онуудад улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж байв.. Улмаар 2012 онд гурав дахиа сонгогдон ажиллахдаа үндсэн хуульд анх удаа өөрчлөлт оруулан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон өөрчилсөн юм.

Т.Хэрлэн


Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих