Ironman буюу Төмөр хүний жинхэнэ костюм алга болжээ

: 13 өдрийн өмнө / 2018-05-10 10:56:11

Хэрэв та нэг киноны амжилтаас шалтгаалж баатруудын тухай бүхэл бүтэн кино ертөнцийг бүтээсэн бол анхны киноныхоо баатрын костюмыг алдахыг үнэхээр хүсэхгүй байх.  Тэгвэл саяхан Марвел студийг амжилтад хүргэсэн анхны Төмөр хүн (2008) киноны гол дүрийн костюм алга болсон байна. CBS2 News-ийн эрхэм Пат Харвигийн жиргэснээс үзэхэд тус хувцас нь 320,000$-ийн үнэ хүрэхээр байсан гэж мэдээлж байгаа бөгөөд костюм нь Лос Анжилэсийн Пакойма дахь кино эд материалын агуулахаас алга болжээ. Агуулахын мэдээлж байгаагаар тухайн костюмын эзэд хамгийн сүүлд 2-р сард харсан гэнэ. Дахин энэ 7 хоногийн 3 дахь өдөр нээж үзэх гэсэн боловч алга болсон байхыг анзаарчээ. Иймд цагдаа дуудсан гэдэг. 

Холливүдийн зарим алдартай кинонуудад хэрэглэгдэж байсан эд зүйлс хожим маш үнэд хүрэх нь олонтаа тохиолддог. Жишээ нь алдарт Стар Трек киноны ахмад Киркийн сандал дуудлага худалдаагаар 425.000$-р худалдаалсан байдаг.

Магадгүй энэ хэргийн цаана Танос байгаа ч юм билүү.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих