Трамп, Кимийн уулзалт ирэх сарын 12-нд Сингапур улсад болно гэв

: 157 өдрийн өмнө / 2018-05-11 10:00:48

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай хийхээр төлөвлөж байгаа дээд хэмжээний уулзалт ирэх сарын 2-нд Сингапур улсад болсныг Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 



Өмнө нь тэрбээр, “Би БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интай Хоёр Солонгосын дээд уулзалтын талаар хэлэлцлээ. Үйл явдал сайнаар эргэж байна. Бид Хойд Солонгосын удирдагчтай уулзах газраа товлолоо. Америк-Хойд Солонгосын дээд уулзалтын бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн талаар Японы ерөнхий сайд Шинзо Абэд мөн дуулгасан” хэмээн бичиж байсан юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих