“Цалинтай ээж“-ийн тавдугаар сарын мөнгийг олгож эхэлжээ

: 154 өдрийн өмнө / 2018-05-14 11:39:34

“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авах болсон. Ингэхдээ ээжүүдийн цалинг сар бүрийн 20-нд олгож байхаар Засгийн газар тогтоосон билээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ээжүүдийн цалин болох 50 мянган төгрөг сар бүрийн 20-ноос хойш олгогддог байсан. Харин энэ тавдугаар сарын "Цалинтай ээж" хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг тавдугаар сарын 12-ноос олгож эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих