Хийн буугаар цонхоороо буудсан Ц.Энгүүн аавынхаа хамтаар уучлал гуйлаа

: 100 өдрийн өмнө / 2018-05-14 12:28:29

"Voice Mongolia” шоуны шигшээ найман оролцогчийн нэгээр шалгараад буй Ц.Энгүүн аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж улмаар цагдаагийн байгууллагад шалгагдахад хүрсэн байна. 

Энэ талаар Ц.Энгүүний аав цахим хуудсаар дамжуулан “Би Энгүүний аав байна. Монгол кинонд тулааны найруулагч хийдэг. Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай, дуулах дуртай охины маань эсрэг битгий ашиглаарай гэж та бүхнээс гуйж байна” гэж бичжээ. Харин Энгүүн “Би аавтай хамт хий буугаар дуудаж үзэж байгаа бичлэг хүмүүсийг их бухимдуулж, сэтгэлийг эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээх, галт зэвсгийг сурталчлах гэж энэ бичлэгийг санаатай хийгээгүй. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” хэмээжээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
97 өдрийн өмнө / 118.33.222.183

Aav ni ih muu bna da iim zuil voice d noloologui yaahaw aldar nertei bolvol jinhene buugaar buudah humuus bna

Зочин
98 өдрийн өмнө / 165.225.96.80

SHREKIIN MUUR SHIG HAASHAA YUM. VOICE-GUI BOL UHETSGEEH GEED BNA U!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин
99 өдрийн өмнө / 49.0.135.171

Сайхан дуулдаг охин шүү. Гэвч залуу хүн болохоор алдаа гаргаж магадгүй санагддаг. Биеэ тоох хандлага илрэх вий дээ. Цаашид анхаарч явбал амжилтанд хүрнэ дээ. Ухаантай бай охин минь

Iveel ujin
100 өдрийн өмнө / 103.229.122.101

Ymar savaagui yum be.zaluucguud baga nasnii huuhduud duurain gej bodoj boldoggui yum uu.