Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой

: 154 өдрийн өмнө / 2018-05-14 14:31:24

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. 

Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хэд, хэдэн асуудал бий. Хамгийн чухал гэсэн хоёр том асуудлыг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөний асуудал. Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нэгдмэл хамтарч хэлэлцэх Ажлын хэсгийг байгуулах тухай шийдвэр чуулганы хуралдаанаас гарсан. Үүнтэй холбогдуулан хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан хоёр удаа болсон. Ингэхдээ сүүлийн хуралдаанаар Ажлын хэсэг дэх МАН-ын гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэрт хүрсэн гэдэг нь харагдаж байна.

Учир нь, манай намын Ажлын хэсэгт орсон хоёр гишүүнийг оролцуулалгүйгээр хуралдсан. Ингэхдээ хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулж ирсэн саналаар дэмжих нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан байна. Дараа нь Ажлын хэсгийн хуралд оролцож чадаагүй хоёр гишүүнийг маань гарын үсэг зурахыг шаардсан байна. Үүнийг буруу гэж харж байна. Ажлын хэсэгт байгаа АН-ын хоёр гишүүн гарын үсгээ зурахгүй.

Учир нь, энэ бол улс төрийн шийдвэр. Хүүхдийн мөнгө дээр улстөржих шаардлагагүй гэж үзсэн. Чуулганы хуралдаан дээр ихэнх гишүүд хүүхдийг ялгаварлалгүй бүх хүүхдэд мөнгө олгох боломж байна гэдгийг хэлж байсан. Харамсалтай нь, Ажлын хэсэг бүлгийнхээ шахалтаар 80 хувийг шийдвэрт хүрч байгаа нь улс төрийн шийдвэр гэж харж байгаа. Ер нь хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох ёстой гэдэг байр сууриндаа АН хэвээр байгаа. Хэрэв энэ асуудал чуулганаар 80 хувиар орж ирэх аваас хуулийн хүрээнд завсарлага авна. Хэрэв энэ хууль батлагдах юм бол хориг тавих хүсэлтээ Ерөнхийлөгчид илэрхийлнэ. Хэрэв энэ байдлаар нь хүч түрж улс төрийн шийдвэр гаргаад цааш явах юм бол хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандана" хэмээн ярилаа. 

Түүнчлэн тэрбээр "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Анхны хэлэлцүүлэгт орохоор бэлтгэгдэж байна. АН-ын бүлгээс албан ёсны дүгнэлтээ илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийдөө энэхүү төсөөлөл нь Монголын эдийн засаг дахь орлого, зарлага 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ. Түүхэнд байгаагүй данхайсан төсөвтэй Монгол Улс болно гэж харж байна. Гол шалтгаан нь, уул уурхайн үнийн өсөлтөөс давж орж ирсэн орлогын зохицуулалтаар хийгдэж байгаа түүнийг давсан зардлын нэмэгдэл гэж харж байна. Тэгэхээр ийм том зардал хоёр дахин өсч байгаа бол 2016-2020 оны амьжиргаа мөн хоёр дахин өсөх ёстой. Тиймээс улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой" хэмээн онцоллоо. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Жудаг
152 өдрийн өмнө / 64.119.18.171

Данжаад минь хүүхдээр битгий улс төр хий.Засгийн газраа тогтвортой ажиллуул. Засгийн газрыг унагаагаад сэхэж байсныг мэдэхгүй юм байна.

Зочин
153 өдрийн өмнө / 59.153.113.231

АН-ЫН ХУЛГАЙЧУУД ХҮҮХДЭЭР ДАЛИМДУУЛАН МАН-ЫГ ХОРЛОХ ГЭЭД УЛС ОРНОО ХОРЛОН СҮЙТГЭХЭЭР ШИЙДЖЭЭ. ХҮҮХДИЙН МӨНГӨ АВАХ ШААРДЛАГАГҮЙ МАНАЙХ ШИГ АЙЛУУДАД ХҮЧЭЭР ӨГӨХ ГЭЭД БАЙГАА НЬ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА. МАНАЙ ГЭР БҮЛ ХӨДӨЛМӨР ХИЙСНИЙХЭЭ БУЯНААР ХОЁР ХҮҮХДЭЭ УЛСААС МӨНГӨ АВАХГҮЙГЭЭР ӨСГӨЖ ЧАДАЖ БАЙНА. ТЭР 20 ХУВИАС ХЭМНЭСЭН 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЯДАЖ БАГА ЦАЛИНТАЙ СУВИЛАГЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
153 өдрийн өмнө / 203.91.115.35

өөрсдөө байхдаа 20 хувьд л өгнө гэдэг байсан. энэ АН-ы хүн хогнууд цайрчихжээ.

Зочин
154 өдрийн өмнө / 150.129.143.243

Хүүхэдээр улс төр хийхээ зогсоо. Та нар засаг бариж байхдаа 100% өгөх чинь яасан юм.

zochin
154 өдрийн өмнө / 66.249.82.78

ta nar uursduu 60 huvi bolgoo bizdee

зочин
154 өдрийн өмнө / 202.21.107.9

АН улсын хөрөнгийг хоосолсон биз дээ.Санхүү мөнгөний чадвар байхгүй байхад бүх хүүхдэд мөнгө өг гэж шахаж шаардах эрх АН-д байхгүй.