Ц.Элбэгдорж яагаад Эрдэнэтийн 49 хувийг хамгаалагчийн дүрд тоглов

: 153 өдрийн өмнө / 2018-05-15 09:21:49

“Эрдэнэт” бол улсын биш улстөрчдийн саалийн үнээ болсныг бүгдээрээ л мэддэг болжээ. “Эрдэнэт” УБҮ-ийн ашиг улсад биш улстөрчдөд очдог болоод удаж байгаа ба ашиггүй үйлдвэрээс залхсан Оросууд өөрийн эзэмшлийн 49 хувиа зарж санаа нь амраад байгаа билээ.

Тус үйлдвэрт Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, УИХ-ын даргын хувь гэж байдаг тухай саяхан гарсан нэвтрүүлгээр улстөрчид өөрсдөө ил тод ярьж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан тухай асуудал ид яригдаж байх үеэр тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн биеэр орж, хүний өмчийг булааж авах гэлээ гэж загнаж байсан билээ.

Үнэндээ Ц.Элбэгдорж 49 хувийг биш харин “Эрдэнэт”-ийн 2А отвалаа л хамгаалж байжээ. Тус отвал нь 60 гаруй сая тоннын нөөц бүхий 0,4 хувийн агуулгатай хүдэртэй юм. Агууламж нь “Эрдэнэт”-ийн ордын одоо олборлож байгаа хүдрээс ч өндөр, сорчилж нөөцөлсөн тул их үнэтэй нөөц болохыг геологичид баталж байна.

Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болоод түүний баг “Ачит-Ихт” ХХК-ийг байгуулж, 2011 оноос үйлдвэрийнхээ барилгын ажлыг эхлүүлэн, 2014 онд дуусгаж, тус оны 10 дугаар сараас бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Жилдээ уусгах (катодын) аргаар 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэн экспортлодог өндөр ашигтай үйлдвэр юм. Тус үйлдвэртэй холбоотой олон зарга байдгийн нэг нь  “Эрдэнэт” үйлдвэр олон жил хуримтлуулсан хүдрийн нөөцөө ашиглуулсны төлбөрийг авдаггүй байжээ.

Мөн жилд 10 мянган тонн катодын зэс гаргах хучин чадалтай гэдэг боловч 12 мянган тонн зэсийг гаргаж, зөрүү 2.000 тонн зэсийн үнийг завшдаг байжээ. Нэг тонн катодын зэсийн дэлхийн зах зээлийн дундаж үнэ 7000 ам.доллар гэж тооцвол энэ зөрүү нь 14 сая ам.долларын орлогыг огт таваргүй завшдаг байжээ.

Ингэж 10 мянган тонн катодын зэсийг Монгол Улсын татварт мэдүүлээд цэвэр ашгийг "Степ Купер" компанийн захирал П.Цагаан өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр авч цааш нь хуваарилдаг байжээ.

Ингэхийн учир нь "Ачит Ихт" компани ил гаргаж бэлдсэн “Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийг ашиглаж гаргасан катодын зэсийг зараад төлбөрөө монголд бус Сингапурт бүртгэлтэй "FORTUNE I TRADE” компанийн дансанд төвлөрүүлдэг байсан нь түүний эхнэрийн дүү Д.Жаргалсайханы байгуулсан компани ажээ.   

Гадаадын хөрөнгө оруулалттай тул бүтээгдэхүүнээ барьцаалж зээл авсан тул цэвэр зэсээ үйлдвэрлэж эхлэнгүүт зээлээ төлдөг гэсэн халхавчаар 34 хувьд бараг ашиг оногддоггүй. Ц.Элбэгдоржийн дотнын найз гишүүн асан М.Зоригт, Д.Баясгалан нар “Голомт” банкнаас зээл олгосон бөгөөд Сангийн сайд болохоосоо өмнө П.Цагаан тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.  

Орхон аймагт овоолгыг дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зэс-Эрдэнийн хувь”, “Эрдмин”, “Ачит-Ихт” гэх гурван компани байдаг. “Эрдмин” ХХК нь Ш.Отгонбилэгийн үед байгуулагдаад олон жил болж байгаа тус үйлдвэрийн 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. Үлдсэн 75 хувьд Н.Багабандийн хувь бий гэлдцэг. Харин Н.Энхбаяр ган бөмбөлөг шахахаас хэтрээгүй бололтой, түүний шахааг илрүүлж хавчсаар Ерөнхийлөгчид хадаг болгодог өндөр агууламжтай овоолгоос “хувь хүртээсэнгүй”. Харин “Зэс-Эрдэнийн хувь” ХХК нь “Ачит-Ихт” ХХК-тай барьцаж байгуулагдсан ч одоо ердийн луйвар болоод дуусч байна.

Харин Ц.Элбэгдорж 49 хувийн асуудал дэгдмэгц ихэд шийдэмгий ажиллаж, нэг л удаа өөрийн “овоолгыг” хамгаалахын тулд тал засаж УИХ-д орж өмөөрсөн дүрд “тоглосон” ба үүний цаана А-2 овоолгыг эзэмшилдээ авч үлдэх буултыг Засгийн газартай хийсэн байна. Тохиролцсоныхоо дараа асуудлаас гарч, сураггүй болжээ. Хэрэв тэр 49 хувийг худалдан авагч талд байсан бол хэзээ ч амаа хамхихгүй нь тодорхой. 14 сая ам.доллар бол их мөнгө, түүний төлөө тэр юу ч хийхээс, хэнтэй ч тохиролцохоос буцахгүй байжээ. Ингэснээр 49 хувь “улстөрийн хамгаалалтгүй” болсон мэт харагдаж, Ц.Нямдорж дураар дургиж эхэлжээ. Хэрэв “Эрдэнэт” 100 хувь улсын мэдэлд орвол Ц.Элбэгдоржийн жилийн 14 саяар тоологдох ашиг насан туршид нь үлдэх бөгөөд магадгүй дараагийн 4 дүгээр отвалыг эзэмших тохиролцоотой байсан тухай мэдээлэл гарч байна.

Ц.Элбэгдорж цэргийн насаа “Эрдэнэт”-д өнгөрөөж, Львовын цэргийн сургуульд явах гараагаа эндээс эхэлсэн, Н.Энхбаяртай өрсөлдөж байхад авралын од болсон ээлтэй газар нь Эрдэнэт юм. Гэвч тэр эндээс ашиг л хардаг бололтой!

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
145 өдрийн өмнө / 202.131.243.186

Elbegdorjiig shorond hiih estoi. yagaad ulsad zes gargah yildber barihgyi mortoloo Achit-Iht HHK-d barih zobshoorol ogob. Ahit-Ihtiin buh yum ni huuli zorchigdoj baridsan

ХЭН Ч БИШ
148 өдрийн өмнө / 59.153.113.142

ЭНЭ ХҮЗҮҮГҮЙ УРВАГЧ НОВШИЙГ ШИЙТГЭЭЧ, МОНГОЛЧУУД АА- ГЭЭД БИ ГОШГОРУУЛААД ӨГНӨ ГЭЖ ХУЦАЖ БАЙСАН БИЧЛЭГИЙГ НЬ ХАРААД ЯСНЫ ДУРГҮЙ ХҮРЖ БАЙСАН НЬ САЯХАН ШҮҮ ДЭЭ...ИНГЭХ ГЭЭД Л БАЙЖ ДЭЭ,ҮМХИЙ УРВАГЧ ХУЖАА ЧИНЬ...

Zochin
148 өдрийн өмнө / 81.82.22.43

Elbegdorj monvoliig samarsan hun hurxan shorond hiin horongiig ni huraaj abaachee huulin buh baiguulagiig mongoor hudaldaj absan hudlaa yarihaa bolj hurxan shiixeechee tegehvui bol naad hun chin horongoo ah duu deeree shiljuulne ah duu olon buh ah nariig ni sain shalgah heregtsi ih yum garna daa

Zochin
148 өдрийн өмнө / 81.82.22.43

ELBEGDORJ GEJ ulsin omchoor bayajij huuli zamhruulj uls ornoo gadaadiinhand hudalsan iim ih horongo yaj olsoniig ni shuuj shorond nasaar ni horio hee hudlaa yariad bh yum yu ch hiibvui

Ytrfhh
148 өдрийн өмнө / 112.72.14.19

Ene hed arai l yumaa

Гал
148 өдрийн өмнө / 64.119.26.229

Бйчхээс цааш хэтрэхгүй ингэж дэмий цаг гарздаж байхаар шууд баривчлаачдээ Малайз улсыг хар та нөхөд !!!!!!!!

Цагаан ба Элбэгдоржи
152 өдрийн өмнө / 66.181.184.73

Улс төрд башир аргаар ороод дараа нь эх орноо цөлмөж хоосруулж байдаг Элбэгдорж, түүний хамсаатан Цагаан зэргийг Баяр, Сайханбилэг нарын араас шоронд хийж ясыг нь цайлгах хэрэгтэй. Цагааны авгайн дүү Оюунцэцэг гэдэг хүүхэн Ашигт Малтмалын ХЭГ - д хэдэн жилийн өмнө ирж юу ч мэдэхгүй, булайгаа чирж байх жишээтэй.

Ял өг!
152 өдрийн өмнө / 103.229.120.69

эбий ял эдлэх ёстой шоронд хий НОТОЙ

Зочин
152 өдрийн өмнө / 103.229.120.69

ЭЛБЭГДОРЖИЙГ ШУУРХАЙ БАРИВЧЛАХ ЁСТОЙ МОНГОЛЫН САМАРСАН ХҮН ХЭЗЭЭЧ ХӨШИГНИЙ АРД ЗҮГЭЭР БХЙХ ЁСГҮЙ МАШ НОЦТОЙ ХЭМТ ХЭРЭГТЭН ШУУРХАЙ БАРИВЧЛАХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА С ЗОРИГИЙН ХЭРЭГИЙГ ГОЛ ЭЗЭН АЛУЖРЧИН ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ БУЛГАН ШИНЭ ШУУРХАЙ БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ ШААРДАЖ БАЙНА ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ЭЛБЭГДОРЖ МӨН ШОРОНД ХИЙ!

zochin
152 өдрийн өмнө / 183.81.171.3

muuhai hog hanaj tsaddaggui

Болдоо
152 өдрийн өмнө / 202.179.25.6

Бичсэн сэтгүүлчийн нэр байна уу? Гүтгэж болдог юмуу ийм хамаагүй шууд л амархан юм бишүү энэ бичсэн сэтгүүлч тэмбүүтэй,Сайтын эзэн нь хормойн донтой

Иргэн
152 өдрийн өмнө / 66.249.82.80

Элбэгдоржыг дуудах цаг ирнэ.Ярихаас өөр хийсэн юмгүй чамайг түүх өршөөхгүй.Ямар ч тохиолдолд Эрдэнэт 100% ард түмнийх байх ёстой.

Pagmy
153 өдрийн өмнө / 66.249.82.80

Ene bol unendee iim Companii erdeneted uil ajillagaa yvuulaad udaj b a shalgax l xeregteidee

битгий хөөр
153 өдрийн өмнө / 202.179.25.6

Тэгээд нотлоод хориоч дээ чадахгүй байгаа биз дээ Тэгхээр НО-гүй л гэж бодож байна. Өөрсдөө идэж ууж байгааг нь харсан юм шиг л авхийнмаа

ял
153 өдрийн өмнө / 103.111.68.3

энэ хүнийг ял асуух өдөр оройхон байна даа

Зочин
153 өдрийн өмнө / 202.21.113.82

лбгдрж гэдэг мөн ч азтай эр шүү шоронгоос насаараа зайлж явлаа монголчуудыг доромжилж төрийн сэнтий дээр том баагаад арилжээ цагаантай нь хэзээ шоронд хийх вэ үхэр монголчууд аа