С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ

: 153 өдрийн өмнө / 2018-05-15 10:45:55

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хорих тавьсан. 

Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болсон. Хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. 

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
хуж
151 өдрийн өмнө / 122.201.22.202

Хамгийн гол нь Баярцогт хуужаагийн офшорт нуусан 15 сая долларыг нь улсын орлого болгох хэрэгтэй.

зочин
153 өдрийн өмнө / 103.111.68.3

15 жил биздээ дээр нь эд хөрөнгийн хурааж улсын орлого болгох