БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-амгалан Германы Социал демократ намынханыг хүлээн авч уулзав

: 98 өдрийн өмнө / 2018-05-15 15:06:28

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй тус дүүргийн намын хорооны удирдлагууд, намын хорооны дэргэдэх ТББ-ын дарга нар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн урилгаар хүрэлцэн ирсэн Германы Социал демократ намын  удирдах зөвлөлийн дэргэдэх намын сургуулийн захирал, сайн дурынхны рефератын дарга Клаус Тобар, Тюринген мужийн намын  гишүүд хариуцсан ажилтан Селина Шерик болон Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд МАН-ын УЗ-ийн дэргэдэх Гадаад харилцааны хэлтсийн дарга Х.Сайхансанаа, Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн Улс төрийн ажилтан Н.Хангал нар оролцсон бөгөөд тус уулзалтаар МАН, ГСДН-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны талаар санал солилцож туршлага хуваалцлаа.

Хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа өргөтгөхөд онцгойлон анхаарч, намын залуу боловсон хүчний боловсролыг дээшлүүлэх тал дээр түлхүү ажиллахаар тохиролцлоо.

БЗД-ийн МАН-ын хороо нь өнгөрсөн хугацаанд ОХУ-ын Буриад улсын “Нэгдсэн орос” нам, БНХАУ-ын Эрээн хотын “Коммунист” намын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцож байсан билээ.

Дүүргийн намын хорооны удирдлагуудын зүгээс НАШБ-уудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийн хүрээг тэлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх тал дээр голлон анхаарч байгаагийн нэг хэлбэр нь гадны улс орны улс төрийн намуудтай туршлага солилцож тэдний хэрэгжүүлж буй эерэг шинэлэг санаачлагуудаас санаа аван үйл ажиллагаандаатусгаж байгаа явдал юм.

БЗД-ийн МАН-ын хороо нь 2018-2020 оныг дуустал оюутан, залуусын хүсэл зорилгыг дэмжин ажиллахад намын байгууллагынхаа бодлого, үйл ажиллагааг чиглүүлж байгаа гэдгээ дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалан илэрхийлж байлаа.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
98 өдрийн өмнө / 103.212.118.239

Bayanzurh duuregt hiih ajil ih bnda. Amjilt

Amjilt
98 өдрийн өмнө / 66.181.184.124

Amjilt khusie. Gadnii uls ornuudaas suraltsah zuil ikh bgaa shuu

Galdul
98 өдрийн өмнө / 202.9.40.18

Amjilt hvsie

Зочин
98 өдрийн өмнө / 27.123.212.136

Хамтын ажиллагаанд амжилт.