С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ

: 152 өдрийн өмнө / 2018-05-16 09:34:31

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорионы хугацааг сунгах эсэхийг шийдэх хурал өчигдөр боллоо. Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Прокуророос үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд тавдугаар сарын 11-нд хүргүүлжээ. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэрийг гаргасан байна.

Шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд, "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өгсөн мэдээллээр,  Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусч байгаатай холбоотой цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг дахин сунгуулах талаарх саналуудыг ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар тус тус сунгаж шийдвэрлэсэн болно" гэжээ. ​

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих