С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзлаа

: 7 өдрийн өмнө / 2018-05-16 12:03:31

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын зүгээс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Шүүхээс тэдэнд хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах зүйтэй гэж үзсэн байна. 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг тавдугаар сарын 10-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч нийслэлийн прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарлаж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зол
7 өдрийн өмнө / 103.229.120.69

Ял өг !

Зочин
7 өдрийн өмнө / 103.229.120.69

МОНГОЛЫГ ЗАРСАН УРВАГЧИД ЛУЙВАРЧИДАД ЯМАР ӨРШӨӨЛ БАЙХГҮЙ ШҮҮХЭЭС БУЛТАХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН БАЯРЫГ АМЬ НАСТАЙ ЯРИНА ШҮҮ АРД ИРГЭД