“Зөвхөн картаар зорчих” аяныг өрнүүлж эхэллээ

: 152 өдрийн өмнө / 2018-05-16 15:29:13

“Сити баз консалтинг” ХХК-иас санаачлан тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын 32 автобус зогсоолуудад  “Зөвхөн картаар зорчих” аяныг өрнүүлж эхэллээ.

Энэхүү аяны зорилго нь картын зөрчлийг таслан зогсоох, картны үлдэгдэл шалгах, тээврийн хэрэгсэлд орохоос өмнө зөрчлийг газар дээр нь арилгах, зорчуулах, шалгагч нарын эрх үүргийг таниулах мөн нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

“Зөвхөн картаар зорчих” аяны хүрээнд:
 
  • 5 шар /урд/,  Монгол хьюндай киа компани,
  • 32-р байр /урд/, Хар хорин, Цамбагарав /урд/, Саппоро /урд/,
  • 3-р эмнэлэг /урд/, 10-р хороолол /урд/, 25-р эмийн сан /урд/,
  • ТБД андууд /урд/, Баруун 4 зам /урд/,
  • Улсын их дэлгүүр, Санктпетербург, Өргөө амаржих газар,
  • Бөхийн өргөө, Зүүн 4 зам /урд/, Зүүн 4 зам /хойд/,
  • Хөдөлмөрийн яам, МУБИС, Мөнгөн завъяа,
  • Энхтайван найрамдлын ордон, Баруун 4 зам /хойд/,
  • ТБД андууд /хойд/, 25-р эмийн сан /хойд/,
  • 10-р хороолол /хойд/, 3-р эмнэлэг /хойд/,
  • Саппоро /хойд/, Цамбагарав/хойд/, 19-р байр, 32-р байр /хойд/,
  • Та чи, 5 шар /хойд/ гэх мэт нийт 32 автобус зогсоолуудад “Сити баз консалтинг” ХХК-ийн 10 хяналтын ажилтан, 12 багийн ахлагч, 96 шалгагч өглөөний 08.00 оройны 20.00 цагийн хооронд ажиллаж байна.  






 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
uugii
151 өдрийн өмнө / 202.131.233.251

kart tsengeldeg tseegvvdee olon bolgoh heregtei buudal bolgon deer 2 bailgah estoi ym shigee. Kartni tsegvvdee tsag nartai bolgoh ogloo ert oroi 10 hvrtel ymuu tegweel bid kartaa tseneglvvj amjin shde. Neg bol kart tsengeldeg gazruudn baidag hernee kartaa tsengeldeeggvi tsegee haisaar baital awtobusn iren tegdl mongo ogood ywhaas oor araggvi boldog shde. Ta nar tsegvvd deree anharlaa tawichihaad bidnees shaardah yma shaardal da. monggvi dee kartaa tseneglehgvi baiga ym bish shvv

Зочин
151 өдрийн өмнө / 66.249.82.80

Нэг л зүйлийг огт ойлгосонгүй.Энэ аяныг автобусны жолооч нар огт лэмжихгүй байна.Ажил үүргээ гүйцэтгэж буй хянагч бүсгүйчүүдийг хараан зүхэж доромжилж байх юм.Зурагт-Яармаг,Зайса-Сүлжмэл...чиглэлүүдэд ажиглагдсан шүү.

Зочин
152 өдрийн өмнө / 203.91.115.43

Энэ цэнхэр хувцастай хүмүүс аймаар ааш муутай үнэн сонин гарууд байна лээ.Оюуны ядууралтай хүмүүс!!!!!

Зочин
152 өдрийн өмнө / 203.91.115.43

Энэ бүтэхгүй ээ би байнга мөнгө өгөөл явдаг тэр карт цэнэглэдэг газар чинь захийн буудлаар байдаггүй л юм байна лээш дээ

Зочин
152 өдрийн өмнө / 118.33.222.183

Hetsuu yumbe hun kartgui yavah tohiol baij bolno shunaltai jolooch 100n togrognii tatuu harsan humuusees bolj iim ih ajil boloh gej

Зочин
152 өдрийн өмнө / 66.249.82.80

Карт цэнэглэдэг газар онгойхгүй , онгойсон ч карт цэнэглэхгүй болохоор чинь жолоочид мөнгөө өгч явахаас өөр яах юм бэ