Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулна

: 97 өдрийн өмнө / 2018-05-16 17:16:08

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2018 оныг “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс Богдхан амралтын газрын авто машины зогсоолын өмнөх талбайд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хугацаа: 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 0900 -1330 цаг

Хамрах хүрээ:

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд бүртгэлтэй иргэд, аж ахуй нэгж, Төрийн бус байгууллага, иргэд, олон нийт

Хаана: Богдхан амралтын газар (Хуучин авто зогсоолын өмнөх талбай)

Холбоо барих:

7000-7012, 8672-6086, 8810-5485
Жич: Оролцох иргэд, аж ахуй нэгжийн тоо хязгаартай бөгөөд “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ” зохион байгуулагдах тул та бүхэн яараарай.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих