Нэгдүгээр хороолол орчимд гурван сар халуун ус тасарна

: 188 өдрийн өмнө / 2018-05-17 09:24:03

Улаанбаатар дулааны шугам сүлжээ хувьцаат компаниас Москва хороолол, нэгдүгээр хорооллын баруун захын орон сууцнууд орчимд төвийн шугамыг солих тул гурван сар халуун ус хязгаарлана гэж мэдээлжээ. Тодруулбал, Хөрс худалдааны төв, Москва хороолол, нэгдүгээр хорооллын баруун захын орон сууц 32, 33, 34-р байр, Троллейбусны депо, Сонгинохайрхан дүүргийн ТҮК, Содон хороолол, Ханын материал орчимд тавдугаар сарын 16 буюу маргаашаас эхлээн есдүгээр сарын 15-ныг хүртэл халуун ус хязгаарлах аж.

Түүнчлэн Харуул Алтай” хотхон, УС-15 УДДТөв, Улаан хуаран, Цайз,16-р хороолол, БЗД-ийн ТҮК, СОС хүүхдийн хотхон, БХЯам, “Төгөл хус” хотхон, Офицеруудын ордны замын хойд хэсэг орчимд хоёр сарын хугацаанд буюу тавдугаар сарын 16-наас долоодугаар сарын 15-ныг хүртэл халуун ус хязгаарлах юм байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих