Агаарын тээврийг либералчилснаар зорчигчийн тийзийн үнэ 42 хувиар буурна

: 184 өдрийн өмнө / 2018-05-18 16:10:10

“Эх орон” телевизээс “Хөгжлийн нэгдсэн бодлого” цуврал нэвтрүүлгийг шинээр бэлтгэн хүргэж эхэлжээ. Тус нэвтрүүлгийн анхны дугаарт агаарын тээврийн либералчлалын асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд энэ удаагийн “Хөгжлийн нэгдсэн бодлого”-оор “Агаарын тээврийн либералчлал” гэсэн сэдвийн хүрээнд Зам  тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БНН-ын дарга Б.Жаргалсайхан  МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, УИХ-ын гишүүн Л.Болд, Эдийн засагч Ч.Хашчулуун нарын хүмүүс уригдан оролцож үзэл бодлоо хуваалцжээ.

Агаарын тээврийг либералчлах бодлогыг хэрэгжүүлснээр  2-3 жилийн дараа олон улсын нислэгийн тоо 2010 оныхоос 112 хувиар, зорчигч жил тутам 117 мянгаар нэмэгдэж, Хятад, Солонгосын чиглэлийн нислэг 65 хувиар тус тус өснө  хэмээн тооцолж байгаа аж.

Мөн энэхүү либералчлалын үр дүнд зорчигчийн тийзийн  үнэ дунджаар 42 хувь буурч, зорчигчид нислэгийн тийзний үнээс 121 сая ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 158.4 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой  хэмээн салбарын яамнаас үзэж байгаа юм байна.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байгааг хүлээн авч үзнэ үү:
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
183 өдрийн өмнө / 64.119.25.227

TSAG UYE OLSONUU

Зочин
183 өдрийн өмнө / 64.119.25.227

UBTZ MIATIIG DUURAIJ UNEE BUULGAJ CHADAHGUI BOL BIZNES YAVJ BNA GEJ OILGONO