Эрдэнэс Монголын удирдлагын баг шинэ арга барилаар ажиллаж, уул уурхайн менежментийн шинэ түүхийг эхлүүлжээ

: 37 өдрийн өмнө / 2018-05-18 16:19:44

Дэд бүтцийн салбарт хамтран зүтгэж байсан хоёр эрхэм алд цэнхэр хадаг барин ажлаа хүлээлцсэн.

Ц.Түмэнцогт “Эрчим хүчний салбарын сайдаар ажиллаж байсантуршлагатай хүн энэхүү албанд томилогдож байгаад олзуурхаж байна” гээд стратегийн үнэ цэнэтэй төслүүдийг Монголын ард түмэнд өгөөжтэй, хүртээмжтэйгээр хөгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж авч байгаад нь баяр хүргэж амжилт хүссэн бол шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал П.Ганхүүөндөр боловсролтой туршлагатай хүнээр ахлуулсан Эрдэнэс Монголын удирдлагын баг өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлэн амжилттай ажилласныг онцолж төрийн эзэмшлийн томоохон компаниудыг хөгжүүлэх энэ хариуцлагатай албанд хичээж зүтгэж ажиллахаа илэрхийлсэн юм.

Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал П.Ганхүү өнөөдөр компанийн хамт олонтой уулзсан тэрээр “Монголын эдийн засгийн гол суурь хөшүүрэг болсон энэ компанийн хамт олон мэргэжилтнүүдийн мэдлэг чадварт итгэдэг” гээдцаг хугацаа нь тулсан томоохон ажлуудыг нугалах, томоохон шинэчлэлүүдийг хийхэд цаашид шуурхай, хариуцлагатай ажиллах учиртайг онцоллоо.

“Эрдэнэс Монгол” нэгдэлЦ.Түмэнцогтоор удирдуулсан өнгөрсөн жил хагасын хугацаанд түүхэндээ анх удаа ашигтай ажилласан бөгөөд2017 оны гүйцэтгэлээр улсад278,5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, 481,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Мөн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг шийдэн,олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөдТавантолгойн 1072 хувьцааг бүртгэлжүүлсэн, экспортын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж чадсан. Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах,компанийн тогтвортой үйл ажиллагааг урт хугацаанд хангах, бизнесийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, компанийн зээлжих зэрэглэлийг ахиулсан ньтомоохон эргэлт байсан гэж хэлж болно.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд бизнес санхүүгийн тайлагналыг олон улсын стандартын түвшинд гаргадаг болсон төдийгүй чанарын иж бүрэн удирдлагыг нэвтрүүлж эхэлсэн, компанийн засаглалыг сайжруулсан, компанийн стратегийг шинэчлэн боловсруулж, нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн стратеги болон нягтлан бодох бүртгэлийнбодлогын баримт бичигтэй болсон, удирдлага хүний нөөцийн чадавхийг дээшлүүлсэнгээд хийж хэрэгжүүлсэн олон анхдагч ажлууд нь уул уурхайн менежментийн шинэ түүхийг эхлүүлсэн юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих