Өнөөдөр зах худалдааны төвүүд амарч байна

: 36 өдрийн өмнө / 2018-05-19 12:30:52

Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ны өдөр томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд амарна.

Тодруулбал "Улаанбаатар марафон-2018" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудыг амраах захирамжийг гаргаад байна.

Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлах ажээ. Иймд иргэд та бүхэн явганаар, унадаг дугуйгаар, эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

 
 
0
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих