Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна

: 185 өдрийн өмнө / 2018-05-19 12:44:51

Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, сайн ажилласан төрийн албан хаагчийг урамшуулж, хангалтгүйд нь хариуцлага тооцож байна.

Сахилга, хариуцлагыг улам дээшлүүлэх, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ шударгаар биелүүлэх, төрийн албанд итгэх олон нийтийн итгэлийг баталгаажуулах, төрийн албаны соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан Ажлын хэсэг Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулан хэлэлцүүлж эхэллээ.

Нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой болсон байна. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ.

Энэ бүхэн нь улс, төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэж үздэгээ Монгол Улсын сайд Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Ёс зүй нь тухайн хүний зан, төлөвшил зэрэгтэй холбоотой учир хуульчлах нь зохимжгүй гэдэг ч өндөр хөгжилтэй орон, тухайлбал Канад, Япон зэрэгт энэ харилцааг зохицуулсан дүрэм, хууль байдаг. Эдгээрийг судлан Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулж Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх зэргийг төсөлд тусгасан байна.

Төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх юм. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Боль оо наадхаа !
182 өдрийн өмнө / 103.9.90.50

Төрийн албан хаагчдад хүлээлгэдэг хариуцлага багадаагүй. Харин төрд шургалсан дарга нэртэй улс төрийн шахаануудад л хариуцлага тооцох хэрэгтэй байна. Дарга гэдгийг дарангуйлагч гээд ойлгочихсон нүүдлийн шувуу шиг дарганцарууд чинь ажлаа мэдэхгүй байж жирийн албан хаагчдыг хариуцлага нэрээр ялгаварлан гадуурхаж, хавчин шахаж хэлмэгдүүлж байгааг юу гэж ойлгох вээ,? Монголд хууль багадаагүй. Харин хуулийг хэтрүүлэн хэрэглэх, ялгавартай хэрэглэх явдал газар авсан. Ялангуяа төрийн албанд энэ үзэгдэл 2012 оноос хойш хэтэрхий газар авлаа! ЖирийнТАХ-гчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна! Хуулиас давсан шударга бус журам заавар, ажлын байрны дарамтыг багасга! ТАХ-гчид улс төрчдийн гар хөл, дуулгавартай зарц биш! Чөлөөтэй сэтгэх, мэргэшсэн байдлаар ажиллах, үгээ хэлэх эрх олго!

Зочин
185 өдрийн өмнө / 66.181.185.13

ЗАНДАН БООВТОЙ БАНДААҮ НАМЫН ХУДАЛАА ШААДАГ ЗАНДАН ЭР ЭНЭ