Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадмын нээлт боллоо

: 124 өдрийн өмнө / 2018-05-19 14:52:35

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр спортын наадмыг зохион байгуулж байна. 9 дэх жилдээ болж буй энэхүү спортын наадам “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 17-20-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжлэх юм байна. Тус наадмын нээлтийн ажиллагаа өчигдөр болж Ховд аймгаас төрөн гарсан улс төр, урлаг, спортын алдартнууд болон тэмцээн оролцож байгаа 17 сум 8 төгсөлтийн 180 багийн 2000-аад тамирчин тэдний хөгжөөн дэмжигчид оролцлоо.

УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт “Ховд аймаг нийслэлээс 1500 км алслагдсан хол тул ховдчууд маань тэр бүр нутагтаа очиж, гэр бүл хамаатан садан найз нөхөдтэйгээ уулзаад байж амждаггүй. Иймээс Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс цөөнгүй үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү спортын их наадам юм. Спортын наадам нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжих зорилготой. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн наадамд нийт 2000 тамирчин оролцож нийт тоогоор 10 мянгаад ховдчууд ирж очин спортын наадмаа сонирхож байна” гэсэн юм.



Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ нэмэгдэж анх нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг байсан бол өдгөө гурван насны ангиллаар зохион байгуулагддаг болжээ. Ингэнээр нас насны төлөөлөл оролцох боломж нэмэгдэж тамирчид хөгжөөн дэмжигчид нутгийн зөвлөлийнхөн гэх мэт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ховдчууд ийнхүү нэгэн дээвэр дор нэгдэж байна.
Тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байгаа байгаа бөгөөд шилдгүүд маргааш тодрох юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zail
124 өдрийн өмнө / 203.91.115.41

Zail aa buzar sdaa nar uhsen elentsgii chin hovd ter buzartai adgiin umhii odoi TARVAGA-DORJ toigoo bugdeere uheerei sdanuud tanai nutgaas gants oligtoi um bhguishuu, bga ni shivgua buyu tarvad l bh shivdee