"Хангарди" спорт наадам эхэллээ

: 184 өдрийн өмнө / 2018-05-20 12:30:46

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  "Хангарди" спорт наадам  өчигдөр эхэллээ.

Тус тэмцээнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ " Хангарди спорт наадам энэ жил Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс уриатайгаар 5-р сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  Энэхүү наадамд 10 багийн 330 гаруй тамирчид сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа самбаагаа уралдуулан нөхөрсгөөр өрсөлдөж байна. Ард иргэд, олны түмний төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны бүх ажилчдад амжилт хүсье" гэлээ.



Мөн  манлайлан оролцож байгаа Нийслэл, дүүргийн Хурлын Төлөөлөгч нартаа болон спорт наадмыг  амжилттай зохион байгуулж байгаа Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргийн   ИТХ-ын хамт олонд талархал илэрхийлэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих