НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар марафон 2018"-ийг нээлээ

: 123 өдрийн өмнө / 2018-05-20 12:32:33

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт боллоо.  Нээлтийн ёслолд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч  П.Баярхүү,  Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар болон холбогдох албаныхан оролцсон юм.

Марафоныг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэлэхдээ " Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвхи санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна гээд нийт оролцогчдод амжилт хүслээ. Тэрээр, энэ жилийн гүйлтийн 10, 21, 42 км-ийн холын зайд оролцогчдын тоо өнгөрсөн жилээс 30%-иар өсөж, дэлхийн улс орнуудаас оролцож буй гүйгчдийн тоо 3 дахин нэмэгдэн 30 орны 400 гаруй гүйгчид оролцож байгаа нь энэ жилийн гүйлтийн онцлог   байна гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох зорилгоор “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих