Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ

: 35 өдрийн өмнө / 2018-05-20 12:40:09

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.

Тэрбээр энэ сарын 17-19 Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/ -ны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг 2 удаа шинэчлэж 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.



Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн гишүүн бөгөөд ШШГЕГ-ын 439 дугаар ангийн Сүлд сдорт хорооны тамирчин юм. Тэрбээр өөрийнх нь бэлтгэл сургуулилтыг хангаж дэмждэг энэ байгууллагууд болон Ард Даатгал санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХХК, ХСИС, Мон Алтиус БТДС-ийн хамт олон, бэлтгэл хангасан Ган-Эрдэнэ Гансүх /Tuga Powerlifting/ нарт бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
35 өдрийн өмнө / 43.228.129.79

Амжилт хүсье!

зочин
35 өдрийн өмнө / 202.9.40.12

манай бизнэсмэнүүд жалганыхаа наадамд хор хутгаж, булхайцаж ,түрүүлээд дэлхийн байтугай олон улсын жижиг тэмцээнд очоод шалны алчуур болдог хэдэн бөхчүүддээ олон зуун саяыг цацдаг юм билээ. ийм хумуусдээ юу өгдөгийг нь харцгаая

Зочин
35 өдрийн өмнө / 27.123.212.141

Mundag yumaa. Bayr hurgie