Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэлийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

: 183 өдрийн өмнө / 2018-05-21 16:21:43

Хар тамхи хилээр биедээ нуун оруулж ирсэн хэрэгт сэжиглэгдсэн  Г.Сарангэрэлийг яллагдагчаар татах санал хүргүүлээд байна. Г.Сарангэрэл нь  Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад дотно харилцаатай хэмээгдэхээс гадна хар тамхины хэрэгт ч сэжиглэгдэж байсан. Тэрбээр БНХАУ-аас 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө их хэмжээний “мөс” гэгддэг хар тамхийг биедээ нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Тэрбээр саяхан хар тамхи эрхтэндээ нуусан гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих