Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарыг МҮБХ-ны нэрийг ашиглахгүй байхыг анхаарууллаа

: 120 өдрийн өмнө / 2018-05-23 12:31:02

Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар МҮБХ-ны удирдлагуудад энэ сарын 24-ны өдөр "Нэгдэлчин" зочид буудалд уулзах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн бичиг илгээсэн байдаг. Уг бичигт МҮБХ-ны Гүйцэтгэх захирал Д.Мөнх-Эрдэнэ "МҮБХ-ны байранд ирж уулзана уу" гэсэн хариу бичиг илгээсэн байна. 

Мөн Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын илгээсэн бичиг нь өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүлэгч гэж олон нийт, бөх сонирхогч, нийт бөхчүүдэд худал мэдээлэл тарааж, МҮБХ-ны нэрийг хууль бусаар ашигласан үйлдэл гэж тэд үзжээ. 

Тодруулбал, хариу бичигтээ "Та бүхэн өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүлэгч гэж олон нийт, бөх сонирхогч, нийт бөхчүүдэд худал мэдээлэл тарааж, МҮБХ-ны нэрийг хууль бусаар ашиглаж, хууль бус барилдаан зохион байгуулж иргэд, хуулийн этгээдийг залилан мэхэлж, тус байгууллагын эд хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаагаас гадна Төрийн бус байгууллагын тухай хууль, МҮБХ-ны дүрэм, дээрх 6 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагуудын хүчин төгөлдөр шийдвэрүүдийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг хатуу анхааруулж, цаашид энэхүү бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аваас хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 

Ингээд Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарт хариу өгсөн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Бөхчүүд гол ажил цол
119 өдрийн өмнө / 202.9.41.253

Хөөрхий манай хэдэн бөхчүүд наадмаар цолны найраа, даваа үнэлэх наймаа хийдэг байснаа одоо бөхийн өргөөгөө булаацалдаж зодолдож ноцолдохоос өөр хийх ажилгүй болжээ. Уяачид өвөл морь уралдуулж хүүхдийн амь нас хохироодог ажилтай болсон. Гэтэл улс орныг маань МАН, АН-ын авилгалчид худалдаж идэхээр улайрч байдаг болжээ.

Зочин
119 өдрийн өмнө / 103.87.255.66

хоёр халтар банди одоо болио. Шалаа арчаал найрааны ганц 2 начин чадвал гаргачихаал байж байлдаа.

Зочин
119 өдрийн өмнө / 112.72.14.219

Hurlee!!! Chi bolioch ee!!! Munherdene ee!! Baagii abargiig diileegui horslooodoo bolioch dee!!!

Гэрэл
119 өдрийн өмнө / 202.131.245.154

Энэ муу сахалтай ухна өөрийгөө МҮБХ -ы удирдлага гэчихжээ ха ха хэн болгосон юм болдоо