Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ

: 179 өдрийн өмнө / 2018-05-23 13:08:16

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг Цагаан хөтөл нэртэй газар “Химийн бодис алдагдаж байна” гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 22-ны өдрийн 00.37 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгалт хийхэд Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн эзэмшлийн “Нордбенз” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу орж, ачиж явсан 20 тонн баллон унаж, нүүрс хүчлийн хий алдагдаж байжээ.

Улмаар онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн зургаан албан хаагч шөнийн 02:30 цагт очиж нүүрс хүчлийн хий алдагдаж байсныг аюулгүй болгож, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих