Эмилия Кларк буюу "Луугийн эх"-ийн тухай сонирхолтой баримтууд

: 107 өдрийн өмнө / 2018-06-05 16:37:40

1. “Хаадын тоглоом” цувралын гол дүр, Их Британийн жүжигчин Эмилия Кларк, Жэсон Мамо нар өнгөрсөн амралтын өдөр Ирландад болсон үдэшлэгийн үеэр хамт тайзан дээр гарчээ. Тэд сэтгэл нийлж ажилладагтаа баяртай явдагаа хэлээд цаашид олон уран бүтээлд хамтарна гэдгээ илэрхийлсэн байна.



2. Лондонд театрын дууны найруулагчийн гэрт төрсөн Кларк маш олон дүрд тоглосон ч 2010 оны “Хаадын тоглоом” кино л түүнд дэлхийн хэмжээний алдар нэр авчирсан юм. 



3. Эгэл жирийн байхыг хичээдэг үзэсгэлэнт бүсгүй маань зураг авалт, улаан хивсний ёслол, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс бусад цагт тэр хүний нүдэнд өртөөд байдаггүй.



4. Эмилия үсээ шараар буддаггүй, “Хаадын тоглоом”-ын зураг авалт дээр хиймэл үс ашигладаг байна. 

5. Дайчин, авьяаслаг жүжигчин Эмилия Кларк “Уйтгартай санагдаж болох юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд даруухан, жирийн амьдрал надад таалагддаг” хэмээн хэвлэлд ярьж байв.



5.Эмилия Лондонд эгэл жирийн амьдралаар амьдардаг.  Тэрбээр “Манай гэрийн амьдрал яг л хуучин хэвээр. Гэртээ би угаалгаа өөрөө хийж, хувцсаа индүүднэ. Аяга тавгаа угааж, нохойгоо салхинд гаргадаг” хэмээн ярьсан байдаг.

6. Элдэв цуу ярианд итгэдэггүй Эмилия хов жив, хэрэггүй ярианд оролцдоггүй гэжээ. Мөн одоо тэр нэтээр өөрийнхөө талаар уншдаггүй.



7. Ажилсаг хөдөлмөрч Эмилия Холливудын алдартай жүжигчин болтлоо урт зам туулсан. Дэлгүүрийн худалдагч, рестораны үйлчлэгчийн ажил ч хийж явсан. Лондон хотын хөлсний байрныхаа төлбөрийг төлөх гэж тэр ямар ч ажил байсан голохгүй хийдэг байв.

8. Өдрийн 18 цаг зураг авалттай, хүнд хэцүү бэлтгэл сургуультай байсан ч тэр шантардаггүй. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд Эмилия хэзээ ч зогсдоггүй хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг.



10. Түүний дайчин хөдөлмөрч зан ээжтэй нь холбоотой гэдэг.  Энэ талаар Эмилия “Би бага байхдаа ч зорилгоо биелүүлэхийн тулд зоригтой тэмцдэг байсан. Ээжээс минь надад өвлөгдсөн зан. Ээж минь маркетингийн том компанийн дэд ерөнхийлөгч хүн, маш их ажилладаг байсан. Дүүг минь төрүүлээд хэдхэн цагийн дараа ажлын уулзалтанд явж байсныг нь би сайн санаж байна” хэмээн дурссан байдаг.



11. кларк хайр дурлалыг карьераас дээр тавьж болохгүй гэж үздэг. Эмилия Кларк хувийн амьдралаа сэтгүүлчдэд яриад байдаггүй, олон нийтийн сүлжээгээр эрчүүдийн талаар бичдэггүй. Яагаад гэвэл түүнд ийм юм хийгээд сууж байх зав байхгүй. Түүний хэнтэй үерхэж, хэнд дурлаж байсан талаар мэдээлэл тун ховор.

Тэрбээр “Бусад хүмүүс ажлаа хайр дурлалтай хослуулаад яваад байдаг. Үнэнийг хэлэхэд би одоо өнөөдрийнхөө талаар л бодмоор байна. Таван жилийн дараа юу болох бол гээд бодоод эхлэхээр одоо болж байгаа зүйлийг мэдэлгүй өнгөрөөх эрсдэлтэй” хэмээн ярьсан байдаг.



12. Аав ээж нь түүний хамгийн хүндэлдэг хүмүүс. Ажлаа тараад л тэр эцэг эхтэйгээ хамт байдаг. Ээж нь компанийн захирал бол аав нь театрын дууны найруулагч. 

13. Эмилия “Терминатор” кинонд тоглоод том туршлага хуримтлуулсан ч найруулагч нар түүнээс хэт их зүйл шаардаж байсан талаар тэр ярьсан байдаг.

14.Эмилия Кларк “Хаадын тоглоом”-ын зураг авалтын үеэр яг гэртээ байгаа юм шиг байснаа ойлгосон” хэмээн дурсжээ.



15. Тэрбээр шинэ зүйл туршихаас айдаггүй. “Хаадын тоглоом”-д тоглохоосоо өмнө тэр дэлгэцэн дээр нүцгэн гарч байсан удаагүй. Киноны зохиолд түүний янаг амрагийн явдал бичигдсэн байгааг хараад ихэд санаа зовж байсан ч цээж нүцгэн гарсан хэсэг нь түүнийг дэлхийн хамгийн халуун бүсгүйн тоонд шууд оруулсан юм.

16.Эмилия “Fifty Shades of Grey” драмын гол дүрээс татгалзаж байв.
Т.Хэрлэн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих