Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд дуу биш ая сонсоорой

: 17 өдрийн өмнө / 2018-06-07 13:22:24


Та ажил хийж байхдаа хэр их дуу хөгжим сонсдог вэ. Ажил дээрээ намуухан хөгжим сонсох нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг Английн судлаачид тогтоожээ. Таны анхаарлыг сарниулахгүй намуухан хөгжим нь хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж тэр хэрээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. 

Английн судлаачид байгалийн ямар нэг чимээтэй ая, хөгжим сонсох нь сэтгэлзүйд эерэгээр нөлөөлж аливаа хийж байгаа зүйлдээ анхаарлаа илүү их хандуулдаг болохыг тогтоожээ. Тиймээс ажлаа хийх явцдаа байгалийн дуу чимээ болох усны хоржигнох чимээ шувуудын жиргэх чимээг сонсох нь илүү тайван болгож ажлаа үр бүтээлтэй хийхэд нөлөөлдөг.



Бас нэгэн судалгаагаар өвчтэй хүмүүсийг эмчлэхдээ дуртай дуу хөгжмийг нь сонсгох нь чухал ач холбогдолтойг онцолжээ.Өөрөөр хэлбэл та стресст орсон үедээ яаран шийдвэр гаргах болсон үедээ хэт ачаалалтай үедээ дуртай дуугаа сонсох нь таныг тайвшруулж үр бүтээлтэй ажиллуулдаг. 



Ажил дээрээ дуу гэхээсээ илүү хөгжмийн аяыг сонгоорой. Янз бүрийн үгтэй дуу таны сэтгэлийн тайвшруулах бус эсрэгээрээ амар тайван байдлыг алдагдуулдаг.Тиймээс та ажил хийх үедээ уянгын болон намуухан хөгжмийг сонгоорой. 

 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих