“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнгээ өгч эхэлсэнд баяртай байна гэв

: 16 өдрийн өмнө / 2018-06-08 14:23:51

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан үед ОУВС, бусад банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орон хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэн, өсөлт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Хөтөлбөрийн III шатны үнэлгээ амжилттай хийгдэж, ОУВС-ын Захирлуудын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн, дараагийн шатны үнэлгээний Ажлын хэсгийн дүгнэлт ч нааштай гарч байгаа болон ОУВС байнгын дэмжлэг, бодлогын зөвлөгөө үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ.

Хэдийгээр эдийн засаг өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч сүүлийн гурван жил гаруй нэмээгүй байгаа төрийн албан хаагчид, үүний дотор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа. Үүнийг Засгийн газар, ОУВС-ын Ажлын хэсэгтэй хамтран судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох саналаа Ерөнхий сайд илэрхийлэв.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж, богино хугацаанд нааштай үр дүнгээ өгч байгаад баяртай байна гэдгээ ОУВС-ын дэд тэргүүн М.Фурусава хэллээ.

Гэхдээ түүхий эдийн экспорт, үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэв. Мөн хөтөлбөрийн хүрээнд тохирсон бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал, бодлогын тууштай байдал ихээхэн хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэв

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих