Дуучин Ука залуу насны эрч хүч, зогсолтгүй урагш тэмүүлэх хүсэл мөрөөдөл, загварын эрх чөлөөг мэдрүүллээ

: 101 өдрийн өмнө / 2018-06-11 14:58:18

Дуучин Укагийн бие даасан 4 дэх цомог болох "Don't Stop" цомгийн тоглолт 2018 оны 06 сарын 08, 09 нд Crocus Event Hall-д хоёр өдөр болж өндөрлөлөө. Үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолт болсон гэдэг нь эхний өдрийн тоглолтон дээр л  заал дүүрч дотор зөрөх зайгүй цугласан үзэгчид, гадаа дотогш орохыг хүсэн цуваалан  зогсож байсан фенүүдийн уртаас урт  дарааллаас харагдаж байсан юм. Мөн урлаг соёл, загварын нөлөө бүхий эрхмүүд цугласан нь энэ оройн бас нэгэн онцлог болж байв.
 
Уг тоглолт мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулагдсан гэдэг нь яг цагтаа эхэлж байснаас нь харж болохоор байлаа. Шинэ залуу авьяас нь ундарсан уран бүтээлчид тоглолтыг нээж дуугаа дуулахад үзэгчид гайхалтай сайхнаар хүлээн авч байсан нь басхүү сонсогчдын төвшин, болон Монголын шинэ цагийн урлаг түүний хөгжлийн асуудлыг давхар  өгүүлж байсан юм.



Дуучнаас дуучин солигдох хооронд  ямар ч сунжирсан завсарлагаангүйгээр өрнөж, үзэгчид уйдах завгүй хөгжилдөж, хөгжмийн хэмнэлд өөрсдийн хэв маягийг хэнээс ч хараат бусаар илэрхийлж, бүжиглэн инээлдэж, селфи хийн, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нэгэн сайхан оройг  мартагдашгүй давтагдашгүй мэдрэмжээр хөглөж байсан энэ нь удаагийн тоглолт өөрийн зорилгодоо хүрч чадсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Техник, дууны дуугаралт, гэрэлтүүлгийн цоо шинэ зохицол, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж ашиглан  хамгийн супер мэдрэмжийг бүтээж чадсан  арын  албаны  хамт олон болон түүнийг удирдан ажилласан найруулгын багийн  Mongol HD-н  дуу хөгжмийн продюсер, найруулагч С.Буянтөгс, Mongol HD-н ахлах продюсер Ж.Баттөмөр нарын ур чадварыг онцлууштай.
 
Бүхий л насны  хүмүүс тэнд цугласан байсан нь дуучны цар хүрээ түүний уран бүтээлийн чансааг  илтгэж байсан билээ. Түүний шинэхэн  цомгийн хувьд хорин таван мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бөгөөд тус CD
 
INTRO
  • Ганцаардлаас бүү ай
  • Гурван үг ээ хэлэх үү
  • Нүдээ хий хамт MRS.M
  • Эрх чөлөөлнө
  • Don’t stop хамт DJ Zaya
  • Санахгүй юм байна хамт ТАТАР
  • Гэрэл асаа
  • Сахиулсан тэнгэр
Чамтай хамт хамт PFZ гэх арван  дуутай нийтэд цацагдаагүй хэд хэдэн шинэ дуу. Тасалбарын үнэ хамгийн боломжийн байсныг энд онцлох хэрэгтэй. Олон хамтлаг дуучдын уран бүтээлүүд  болоод  үзэгчдэд өгч буй мэдрэмж, эрх чөлөө сэтгэл ханамжийг ердөө  гучин мянган төгрөгөөр сольж авсан гэхэд хилсдэхгүй.  Залуу насны эрч хүч, зогсолтгүй урагш тэмүүлэх хүсэл мөрөөдөл,  загварын эрх чөлөө уг тоглолтын нэрийн хуудас болж байв.





Ч.Хулан
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
sonsogch
100 өдрийн өмнө / 64.119.18.220

lag shuu