42-р тойргийн нөхөн сонгуульд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Ш.Сайхансамбуу нар өрсөлдөж магадгүй

: 162 өдрийн өмнө / 2018-06-11 18:03:58

Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга өнөөдөр мэдээлэл хийж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдсэн. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ уг асуудлыг хэлэлцэж, гишүүнээс чөлөөлөх эсэх  шийдвэрийг гаргана.

УИХ Д.Гантулгын хүсэлтийг хүлээн авч чөлөөлөх шийдвэр гаргавал Сонгуулийн тухай хуулийн дагуу Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах нөхцөл үүсэх юм. Энэ тухай хуулийн гаргалгааны талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, “Д.Гантулга гишүүнээсээ түдгэлзсэн бол нөхөн сонгууль явах эсэх асуудал шүүхээр эцэслэн шийдэгдтэл явахгүй байлаа. Татгалзал буюу чөлөөлөгдөх нь шууд нөхөн сонгууль явагдах улс төр, хууль зүйн үр дагавартай байдаг” хэмээн жиргэжээ.

Нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, МАН-аас У.Хүрэлсүх аль эсхүл Хэнтий аймгийн засаг дарга Д.Ганбямба, Үнэн ба зөв намаас Ш.Сайхансамбуу, АН-аас Ж.Оюунбаатар нар өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл байна.  

Юутай ч Д.Гантулгын хүсэлтийг УИХ ёсоор болгож, дээр нэр дурдагдсан хүмүүс нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эсэх нь цаг хугацааны асуудал боллоо.

Хуулийн заалт:

137 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх

137.1. Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана. /Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

137.6.Дараах тохиолдлыг Улсын Их Хурлын гишүүний орон гарсан гэж ойлгоно:

137.6.1.Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн;

137.6.2.Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татсан;

137.6.3.Улсын Их Хурлын гишүүн нас барсан.

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
160 өдрийн өмнө / 103.212.117.223

Enhbayar odoo shadna. Hal ch uzlee. Mongol ch um

Зочин
161 өдрийн өмнө / 213.162.68.231

Mongolchuud enhbaxariig estoi songoh shig bolood garaad irne

бод
161 өдрийн өмнө / 112.72.14.74

НАРАНТУУЛАА ХОТООС ГАРГАЧИХВАЛ САЙХАНСАМБУУГ ДЭМЖИЕ

Н.Энхбаяр ялна
161 өдрийн өмнө / 202.21.100.211

Энхбаяр ялна

Баагий
161 өдрийн өмнө / 27.123.212.140

Энхбаяртай өрсөлдөх улс төрч одоохондоо байхгүй

Хэнтий
161 өдрийн өмнө / 203.91.115.44

Өнгөрсөн 4 жилд Чингис хотыг өөрчилж чадсан шударга, нутгийн үнэнч хүү Ж.Оюунбаатар болсон нь дээр гэж үүэж байна.

Зочин
161 өдрийн өмнө / 203.91.115.35

Энхбаяр бол хумсаа нуусан муур. Харин Сайхансамбуу бол үнэнг хэлснийхээ төлөө улс төрөөс гарсан. Одоо ард түмэн дэмжих хэрэгтэй

Б.Батболд.сбд
162 өдрийн өмнө / 103.26.193.117

Мэдээж Н.ЭНХБАЯР ӨРСӨЛДӨНӨ,ГАРНА, ЯЛНА.

Зочин
162 өдрийн өмнө / 77.150.245.7

Энхбаяр одоо чаднаа

Зочин
162 өдрийн өмнө / 77.150.245.7

Энхбаяр одоо чаднаа

Зочин
162 өдрийн өмнө / 203.91.115.35

Saihansambuu ni deer bizdee. Unen ba zuw nam olond ih zuw hurch ajillaj bgaa.

Зочин
162 өдрийн өмнө / 203.91.115.35

Saihansambuu ni deer bizdee. Unen ba zuw nam olond ih zuw hurch ajillaj bgaa.

Хэнтий
162 өдрийн өмнө / 66.181.160.19

Авилгалын загалмайлсан эцэг л биш бол хэн ч яахав

зочин
162 өдрийн өмнө / 103.10.23.151

Ш.Сайхансамбуу нөгөө хэдээсээ хамаагүй илүү л дэ.

хн
162 өдрийн өмнө / 150.129.141.240

ХҮРЭЛСҮХ мотоциклоо унаад явж байна биздээ ЭНХБАЯР нь дээр биздээ

Зочинрын нэгийг дэмж
162 өдрийн өмнө / 66.249.82.80

Энхбаяр , Сайхансамбуу хоёрын нэгийг дэмжье дээ