Доромжлол амссан нулимс худал байдаггүй...

: 160 өдрийн өмнө / 2018-06-12 09:09:38

Тэмээтэй аяллын Baigalmaa Baikal....нулимсан дундуур туучсан амьдрал, нуугдаж ургасан сарнай, чимээгүй хашгираан, чиглэж зүтгэсэн зориг...миний нутгийн тасхийм хүйтнийг туулж, Шаргын уудам говьд тэмээгээ хайгаад уйлаад гүйж явахад нь би яг тэр дов сондуул, догшин жаврыг үнэрлэх шиг болсон. Үнэн нулимс, үнэн хайр, үнэн тэвчээр... олон жил тэвчсэний эцэст одоо л өөрөөрөө орших гэж зүтгэн буй сэтгэл зүрхний тэсрэлт...яг түүнтэй адил амьдрал туулж яваа олон олон монгол бүсгүй бий. Даваа гүвээ давж чадалгүй нугарч, хайраа золиослон хадмын газраас нутаг гүйж, хагацан хаягдаж, урагдан сэмэрч, эсвэл чимээгүйхэн дээлэн дотроо үхсэн олон олон амьдрал, хайр, тэмцэл, тэвчээр, бас доромжлол..."Нямкад надаас өөр хэн ч байхгүй" гэж тэр хэлсэн, түүний тэвчээрийн утга учир...амьдралаа авч үлдсэн цорын ганц шалтгаан...тэр үнэн ярьсан. Хайрлаж чаддаг хүний харц гэрэлтдэг. Доромжлол амссан нулимс хэзээ ч худал байдаггүй. Өнөөдрийг хүртэл тэвчиж, тэсч үлдэж, тэгээд өөрсдийнхөөрөө амьдарч чадсаныхаа төлөөсийг тэр одоо ч төлж явна. Тэр монголчуудынхаа өмнө найман сарын өмнө бүх зорилгоо зарласан. Харин сая бүх сэтгэл зүрхээ асгачихлаа...хамгийн гол нь тэр үнэн оршиж байна. Түүний асгаран урсаж буй сэтгэл рүү чулуу шидэх хэрэггүй, нулимах хэрэггүй, атаа хорслын үгээр ааг омог, эрч хүчийг нь дарахаас аль эрт өнгөрсөн. Учир нь тэр аль эрт эрчлэн урссан, аль хэдийн асан дүрэлзсэн. Түүний омог хүйтэн бус халуун юм, түүний бардам зан цэвдэг бус, цэвэр юм. Зөв ч бай, буруу ч бай, зүтгэсэн зорилго нь бүтсэн ч бай, бүтээгүй ч бай хамаагүй, зорьж, зовж, зорилготой байгаагийнх нь төлөө би Байгалмааг хэдий танихгүй ч гэсэн үргэлж хүндлэх болно. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр би түүний араас сүү өргөх болно. Яагаад гэвэл тэр Лондон орсон ч бай, үгүй ч бай, эзэн Чингисийн талбайгаас хөдлөхдөө л өөрийнхөө болоод өрөөлийн зөрчлийн цаана гарч, аль хэдийнэ ялчихсан шүү дээ!

Р.Эмүжин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
158 өдрийн өмнө / 59.153.112.102

Certei bolokhoosoo omno beriigee emnelegt uzuulj bukh torliin shinjilgee khiilgej khariug ni ooroo ochij awmaar ym bna.Ekh khun uriinkhee toloo 2gui setgeleer zutgej, idekh khool, untakh noiroo khugaslan, zaluu nasaa umartan bj osgochikhood nudniikh ni omno amidral ni buruutaad bgaag duugui kharj yasan ch tewchikhgui. Khen ch bsan zaawal neg duugarna, zaana.Ene ni Baigalmaa metiin zaluu busguichuuded zagnasan, kharaasan zartcalsan gekh sedliig ogdog bololtoi.Zalilan khiisen shaltgaanaa nulimsaaraa tcairuulan khadmaa buruutgakh ni ys zuigui khereg bish uu?Tceren bas khuuli zorchikhiig zaasan ym uu?Er ni bol ekh khun ikh zon sowintoi , ene amidraliig tuulj ongotuulsen bolokhoor khunii sain muug medeed kheleed l bdag ym bilee.Etceg, ekh ymar ch bdlaar amidarsan ur, khuukhed shuumjlekh erkhgui ee!Ter tusmaa yu ch ugui khooson, aild orj irsen setgetciin asuudaltai,khar sanaatanguud. Tedend makh ogson ch manaisakhgui, ookh ogson ch ooriimsdogguin tod jishee bol ene bna.

зочин
158 өдрийн өмнө / 202.70.34.38

Энэ Байгалмаа жүжиг тоглож байгаа юм шигээ Хоёр таарсан таар шуудайнууд Цэрэн бол шударга эмэгтэй байна лээ Байгалмаа бас Эмүүжинг өөртөө татсан юм байна л даа тэр Байгалмаагийн ээж аягүй муухай үгээр хүмүүс рүү дайрсан юм бичсэн байна лээ ийм ээжтэй хүн яаж олигтой байхав хүмүүжил ёс суртахууны доголтой хүн яач муу хүн байнаа

Зочин
159 өдрийн өмнө / 103.57.94.211

Цэрэн бол шударга эмэгтэй. Харин ч удаан тэслээ.

Зочин
159 өдрийн өмнө / 103.57.94.211

Эмүжин Байгалмаа хоер бол яг л таарсан таар шуудайнууд. Өмөөрөх юмаа олов оо. Эр нөхөртэй байж гадаад эртэй шалиүлах нь зөв юм уу. Тэгээд бас мөнгө төгрөг хулхидаж хүн гүтгэх нь тийм байх естой зүйл юм уу.

Цэрэнгийн зөв
159 өдрийн өмнө / 103.57.94.211

Цэрэнгийн зөв. Ямар эх хүн үр хүүхдийг нь бузарлаад байгаа эгчмид, завхай, гуйлгачин, хулгайч хүнтэй хамт амьдраасай гэж хүсэх вэ дээ. Гэр оронд маань ийм бузар эм рхж ирээд даам гарах гээд суучихвал өнгөрлөө л гэсэн үг.

дуу! Тэмээнуудтэйгэ
159 өдрийн өмнө / 103.26.195.33

Эмужин ямар гое хэлвээ! Яг унэн шуу! Естой мундаг хуухэн! Би тэр цэнхэр уст цэрэнг их мундаг, дайчин эмэгтэй гэж унэлж байсныг яана! Хуний эрээн дотроо гэж... . Эх хун, эмэгтэй хунээс яаж тийм муухай зан чанар гарч байнаа. Тэгээд бас хун зоддог! Би их хундэлдэг байсан одоо бол надад цэнхэр уст цэрэн - четгер, шулам!!! Нэрниих нь эхний усгийг би зориуд жижгээр бичиж байгаа юм! Гавьяа байгуулаагуй тул!

Зочин
159 өдрийн өмнө / 103.9.90.50

Энэ хүн хадмынхаа сэтгэлд нийцсэн бэр биш байж. Цэрэн гэж харгис хатуу хадам ээжийн гарт нухлагдсан байж. Хэдийгээр хадам ээжийн буруу байгаа ч гэсэн Байгалмаад бас буруу бий. Түүний алдуурчих гээд байгаа зам мөр, амьдрах гээд байгаа арга нь буруу байсан учраас хадам ээжид таалагдсангүй. Ээж бас хүүгээ хайрлаж.. харамлаж.. мөчөөгөө өгсөнгүй. Тэр хар багаасаа Цэрэнг харж түүний арга барилыг авч.. Аялал жуулчлал сайхан санагдаж, гадаад хүмүүс гоё санагдаж.. Олны өмнө од болох, мөнгө төгрөг ихтэй болох.. -ыг маш ихээр хүсэн шунаж.. хүн амьтан ч хулхидаж.. Яг үнэндээ хадам ээж, бэр 2 нэг тэрэгний 2 дугуй. Ааш авир, амьдрах арга хэлбэр, аливаад хандах хандлага ижил. Яг л гал, ус шиг тэмцэлдэж байна. Ичгүүр сонжуур, ёс жудаг ч алга. Аль аль нь энхийн цагаан тагтаа биш ээ! 2-уулаа буруутай! 2-уулаа ижил! Хүүхэд нь ээжээсээ хулгайлна, ээж нь хүүхдээсээ харамлана. Ойлголцол, хайр энэрэл энэ гэрт алга !

Зочин
159 өдрийн өмнө / 64.119.16.183

Би олон талаас нь хардаг юмыг дан ганц энэ хүүхэний буруу биш юм шиг санагдсан шүү. Ямар ч байсан амжилт хүсэе охин минь. Би ч бас охин үртэй зөв ч байсан буруу ч байсан өөрийнхөөрөө амьдар

Өөөөө
159 өдрийн өмнө / 202.131.243.186

Уран цэцэн үг ямагт үнэн байдаггүй. Хүзүүгүй адгийн амьтан Элбэгдорж ямар байлаа...

oyunchimeg
159 өдрийн өмнө / 103.212.118.75

Zorimog busgui bna amjilt

Зочин
159 өдрийн өмнө / 202.21.106.153

емхий дервед аюултай

Oyunchimeg
159 өдрийн өмнө / 103.212.118.75

Zorimog busgui