ОХУ-аас худалдаж авсан 587 вагон жил хүрэхгүй хугацаанд УБТЗ-д 16.9 тэрбум төгрөгийн ашиг оруулсан гэв

: 161 өдрийн өмнө / 2018-06-12 10:28:12

Актлагдсан ашиглах боломжгүй 1000  вагон  ОХУ-аас орж ирсэн нь үнэн тухай УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн сайд  Ж.Бат-Эрдэнэ өмнө нь мэдэгдэл  хийж байсан. Тэгвэл  энэ удаад УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан энэ тухай мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Жил болгон УБТЗ-ын тээвэрлэлт 2-3 сая тонн ачаагаар нэмэгдэж байгаа нь бидэнд техникийн дутагдал үүсэхэд нөлөөлж байгаа юм.

УБТЗ 2017 онд  22.8 сая тонн ачааг тээвэрлэсэн. Энэ нь түүхэндээ анх удаа хамгийн дээд амжилтыг тогтоосон хэрэг. Энэхүү нийт ачааны 17.3 сая тонн буюу 75.8 хувь нь дотоодын болон экспортын ачилтанд ачигдаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүд харин 17.3 сая тонн ачааны 83.1 хувь нь буюу 14.4 сая тонн ачаа нь зөвхөн хагас вагоноор тээвэрлэгдэх ачаа байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар  гэхэд 298 хагас вагоны дутагдалтай байна. Мөн манай 347 хагас вагоны ихэнх нь олон жил ашигладсан. Олон том ачлагын захиалгууд байнга орж ирдэг тул цаашид бидэнд 1400 вагон шаардлагатай байгаа. Бид өнгөрсөн жил нийт экспортын ачааны 35-40 хувийг нь  вагоноор хангаж байсан. Энэ жил арай нэмэгдэж 63.4 хувийг нь хангадаг болсон” гэв.

ОХУ-аас худалдаж авсан 1,000 вагоны 587 нь л өнөөдрийн байдлаар Монгол Улсад орж ирэн УБТЗ-аар үйлчилгээнд явж байгаа бөгөөд  УБТЗ-д өөрийн эзэмшлийн 1,347 хагас вагон байдаг аж. Үүний 750 вагоныг нь нүүрс зөөх хангалтад явуулдаг тул цаана нь  үлдсэн 650 орчим хагас вагоныг орон нутгийн болон экспортын бусад ачилтад өгдөг хэдий ч  экспортын олон сая тонны захиалгыг хангах боломжгүй болдог байна.

Худалдаж авсан 587 вагон жил хүрэхгүй хугацаанд УБТЗ-д 16.9 тэрбум төгрөгийн ашиг оруулсан бөгөөд худалдаж авсан нийт өртөг болох 16.2 тэрбум төрөгийг нөхөж чадсан байна. Мөн эдгээр вагонууд  22 жил тээвэрт аялсан, 1-2 жил ашиглаагүй зогсож байсан вагонууд бөгөөд  Монгол Улсын стандартын дагуу техникийн оношилгоо, засвар хийгдсэн 16-18 жил ашиглах нөөцтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Ч.Хулан
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
161 өдрийн өмнө / 103.57.95.92

zuv mn