“SAPIENS: ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТОВЧ ТҮҮХ” номын нээлт боллоо

: 100 өдрийн өмнө / 2018-06-12 10:32:35

Монсудар хэвлэлийн газраас Израйлын түүхч Юваль Ной Харарийн Sapiens номыг албан ёсны эрхтэйгээр, уншигчидын хүртээл болгож байна. Тус бүтээлд хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн. Энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм. Тэрээр номдоо биднийг тодорхойлох биологи болон түүхийн арга замуудыг судалж, “хүн” гэж юу болох тухай  өгүүлсэн.

Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?

Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан. Эх дэлхийн эко системд хүн төрөлхтний хувьслын үзүүлж байгаа нөлөөг судлахаас эхлүүлээд эзэнт улсуудын хүчирхэгжилтийг жагсаан, түүнчлэн түүх болон шинжлэх ухааныг хослуулснаар хүлээн зөвшөөрөгдсөн түүхийг дахин эргэн харж, өнгөрсөн дэх хөгжлийг орчин үеийн үзэл баримтлалтай холбон, тодорхой үйл явдлыг илүү өргөн хүрээгээр судалсан юм.

Др.Харари биднийг ирээдүй рүү харахыг хүссэн. Учир нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш хүн төрөлхтөн өнгөрсөн дөрвөн тэрбум жилийн турш захирсан байгалийн шалгарал гэдэг хуулийн өмнө бөхийж эхэлсэн. Бид бүхэн биднийг хүрээлэн байгаа байгаль дэлхийгээс гадан өөрсдөдөө зориулж загварчлах аргад суралцаж байна. Энэ нь биднийг хааш нь хүргэх вэ, бид юу болохыг хүсч байна вэ?

27 фото зураг, 6 газрын зураг, 25 зураг, диаграм бүхий өдөөн хатгасан, ажигч гярхай энэ бүтээл нь хэлэлцүүлэг эхлүүлэх бүтээл бөгөөд Жаред Даймонд, Жеймс Глек, Матт Ридли, Роберт Райт болон Шэрон Моалем нарын шүтэн бишрэгчдийн заавал унших ном юм.
 
Номын тухай:
 
Эртний хүний түүхийг сонирхолтой байдлаар уншихийг хүссэн хүн бүрт энэ номыг санал болгож байна... Та номоо бараг нэг удаа ч доош тавилгүй унших болно.

Bill Gates
 
Стефен Хокингийн "Цаг хугацааны товч түүх" номын физикийн шинжлэх ухаанд хийсэнтэй адил зүйлийг Юваль Ной Харарийн "Сапиенс" ном хүн төрөлхтний хувьслын түүхэнд хийжээ... Тэрээр бидний урт хугацааны үүслийг болон дэлхий дээрх ноёрхлыг тоймлон харуулснаар гайхамшигтай бүтээл туурвижээ.

Forbes
 
Юм бодуулсан, сонирхолтой бүтээл... Энэ ном хүн төрөлхтөн бид газар дэлхийг эзэгнээд ямар богинохон хугацаа өнгөрснийг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбар бий болсноос хойших хугацаа ертөнцийн үүсэл хөгжилтэй харьцуулахад ямар ахархан болохыг, түүнчлэн бид энэ бүхнийг судалж сурвалжлалгүйгээр шууд хүлээн зөвшөөрч болохгүйг харуулжээ.

Barack Obama
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Admiral Dönitz
100 өдрийн өмнө / 122.201.21.33

Barack Obama Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү