Хүберт Зайпелийн “Путин: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй” хөрөг ном уншигчдын гарт очлоо

: 12 өдрийн өмнө / 2018-06-12 16:18:36

Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулж буй “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд  Хүберт Зайпелийн “Путин: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй” хөрөг номын нээлт “Интерном” номын дэлгүүрт боллоо. 

Уг бүтээлийг монгол хэлнээ ахмад дипломатч, орчуулагч Д.Моононцагаан орчуулжээ. Тус номын нээлтэд “Адмон” группийн захирал Р.Энхбат, ахмад дипломат, орчуулагч Д.Моононцагаан, Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төвийн тэргүүний орлогч, Оросын Холбооны Улсаас Монголд Суугаа Бүрэн Эрхт Элчин Сайдын I нарийн бичгийн дарга Татьяана Чагдуравна Будеава, Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төвийн ахлах референт Зимирёв Владимир Сергеевич, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн багш, оюутнууд болон уншигч олон хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочин Татьяана Чагдуравна Будеава уг номын нээлтийг  Орос үндэсний баярын өдөртэй давхцаж буйг онцлоод, он удаан жилийн түүхтэй хоёр улсын харилцааг бэхжүүлэхүйц ийм сайхан ном гарсанд талархсанаа илэрхийлсэн юм.



Мөн тус номын нээлтийн үеэр ахмад дипломат, орчуулагч Д.Моононцагаан залууст хандан соён гэгээрлийн ач холбогдлыг ухуулж, аливаа зүйлийг өөрсдийн оюун ухаандаа тунгаан, аль нь үнэн зөв эсэхийг эргэцүүлж байгаарай хэмээн захисан юм. Тэрбээр мөн “Германы нэрт сэтгүүлч Хүберт Зайпель бол  Владимир Путиний талаар олон жилийн турш хийсэн судалгаа хийгээд зогсохгүй түүнтэй олонтоо уулзаж, багагүй хугацааг хамт өнгөрүүлэн, үйл хөдлөл, тушаал шийдвэрийг дэргэдээс ажигласны  үр дүнд уг номоо бүтээснээрээ өмнө нь Владимир Путиний тухай гарч байсан номуудаас илүү үнэн бодитой болсон” гэдгийг онцолж байв.

Зохиогч уг номыг өрнийн ертөнцийн олон нийтийн санаа бодолд голлон нөлөөлдөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс огт өөр барил арга замыг сонгосон нь Владимир Путинийг  хувь хүний хувьд илүү сайн танилцуулж, түүний гаргасан шийдвэр, тушаалууд улс төрийн ямар шалтгаантай, чухам ямар нөхцөл байдалд гардаг тухай намтарчилсан байдлаар өгүүлсэн нь дэлхийн хамгийн хүчирхэг нэгийг уншигчдын өмнө цоо шинээр нээсэн ажээ.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих